Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгджээ. Гэвч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа тул
-цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
-бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.