Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ санаачилсан “COVAX” хөтөлбөр Монгол Улсад 188 940 тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тодруулбал, ‘AstraZeneca’ компани, Оксфордын их сургуульд гарган авсан ‘COVID-19’-ийн вакцинаас 163 200 тун, ‘Pfizer-BioNTech’ компанийн вакцинаас 25740 тунг манай улсад нийлүүлэх ажээ.
Эпидемийн бэлэн байдлын инновацын эвсэл, ‘Гави’ холбоо, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй ‘COVAX’ хөтөлбөр энэ оны эхний хагаст 337 сая вакцин түгээх тухай урьдчилсан тайлангаа лхагва гарагт танилцуулсан юм.
‘COVAX’ хөтөлбөрийн вакцин түгээх урьдчилсан тайланд дурдсанаар, ‘AstraZeneca-Oxford’-ын 336 сая тун, ‘Pfizer-BioNTech’-ийн 1.2 сая тун вакцин нь 140 гаруй орны хүн амын 3.3 хувийг дархлаажуулахад хүрэлцэх ажээ.