Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ‘100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимд шилжүүлэх зорилттойгоор ажиллаж байна. Эдгээр үйлчилгээг иргэд таван жилд дор хаяж нэг удаа ашигладаг гэсэн судалгаа гарсан. Ингэхэд хамгийн чухал зүйл нь мэдээллийн аюулгүй байдал юм. Үүнийг e-mongolia аппликэйшнд суурилан шийдэх юм. Тухайлбал, таны татварын тооцооллыг хийхийн тулд аль хэн байцаагч таны татварын мэдээллийг шалгаж байна хэмээн мэдээлэл очдог байх нь зүйтэй юм’ гэлээ.