Төрийн ордонд гарсан сэжигтэй тохиолдлын PCR-ийн хариу гурван цагт гарсан бол цэгүүдэд өгсөн шинжилгээний хариу 24-48 цагт гарч байгаа. Шинжилгээний хариу удаж гарч байгаа нь яаралтай ажлаар орон нутгийг зорих иргэдийг багагүй бухимдуулж байгаа юм. Тиймээс PCR шинжилгээний хариуг түргэн гаргадаг болгохоор холбогдох байгууллагууд ажилласаар байна.
Тухайлбал, шинжилгээ авах цэгүүдэд байгаа сорьцуудыг цуглуулж байгаад орой нь лабораторид хүргүүлж байсныг ЭМЯ-наас зохицуулалт хийж, 3-4 цагийн дотор сорьцыг лабораторид хүргүүлэхээр болжээ. Ингэснээр шинжилгээний хариу өдөртөө гаргах боломжтой болж байгаа юм.
Түүнчлэн энэ сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, 420 мянган өрхөөс шинжилгээ авах болсонтой холбоотойгоор шинжилгээ авах цэгүүдийг нэмэгдүүлж байгаа аж. Тодруулбал, явуулын 73 цэг, автобустай 50 цэг, байнгын шинжилгээ авах 87 цэг, нийт шинжилгээ авах 210 цэг байгуулах ажээ.