Л.Оюу-Эрдэнэ бол Өнөөгийн Улстөрд өөрийн төрхөөрөө гарч ирж, олонд танигдаж буй залуусын нэг. Тэрээр 2015 онд АНУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн суралцаж төгссөн Харвардын Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалж байсан билээ.
Саяхан Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюу-Эрдэнийг Харвардийн Их Сургуулийн сайтад онцолжээ. Ингэхдээ Манай сургуулийн төггсөгч Л.Оюу-Эрдэнэ нь 87,9 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсоноор Дэлхийн долоо дахь хамгийн залуу төрийн тэргүүн’ Харвардад сурч байх хугацаандаа Монгол улсын оюутнуудын дунд ойр дотны хүмүүсийн итгэлцлийг бий болгож, улмаар хэд хэдэн хүнийг Монгол Улсын засгийн газарт хамтарч ажиллах болжээ. Л.Оюу-Эрдэнийг алсын хараа нь ажил хэрэг болж амжилттай хэрэгжих эсэхийг цаг хугацаа л харуулна хэмээсэн байв.
ЭХ СУРВАЛЖ: Thecrimson.com