Шадар сайд, Улсын онцгой комисс (УОК)-ын дарга С.Амарсайхан гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэл өгчээ. Тусгаарлалтын хугацааг ийнхүү багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.
УОК-оос хоёрдугаар сард нэмэлтээр хоёр тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бол ирэх сард нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, өмнөх саруудад явуулсан тусгай нислэгийн тоог гурав дахин нэмэгдүүлж, гуравдугаар сард 12 орчим тусгай нислэг хийхээр төлөвлөжээ