• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

‘Рио Тинто’-гийн ТУЗ-ийн дарга огцрохоо мэдэгдэв

2021-03-04
in Редакцийн сонголт
0
‘Рио Тинто’-гийн ТУЗ-ийн дарга огцрохоо мэдэгдэв

‘Rio Tinto’ компани Австралийн уугуул иргэдийн ариун газар хэмээн үздэг, 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өвийг сүйтгэсний улмаас тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Саймон Томпсон үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэв. 2018 оноос хойш ‘Рио Тинто’-г удирдаж буй тэрбээр ирэх 2022 онд дахин сонгогдохгүйг тус компани мэдэгдэлдээ дурджээ.

Саймон Томпсон мэдэгдэл хийхдээ ‘Би компанийн ТУЗ-ийн даргын хувьд гүнээ харамсаж байна. Алдаа дутагдлаа ухамсарлаж, хариуцлагаа хүлээх болно”‘ гэж хэлсэн байна.

Уул уурхайн олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт ордог ‘Рио Тинто’ компани төмрийн хүдрийн уурхайгаа өргөжүүлэх зорилгоор Баруун Австралийн Жуукан хавцлын агуйг дэлбэлснээс хойш бараг нэг жилийн дараа Томпсон ийнхүү мэдэгдэл хийв.

Тухайн газар нутгийг хамгаалдаг Пууту Кунти Куррама, Пиникура нар агуйг хамгаалж, олон жилийн турш тэмцсэн билээ. Тус агуй нь нутгийн уугуул иргэдийн хувьд археологийн чухал ач холбогдолтой, соёлын үнэт өвд тооцогддог.

‘Рио Тинто’ өнгөрсөн оны зургадугаар сард уучлалт хүсч, Гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жак болон бусад хоёр удирдах албан тушаалтны урамшууллыг хассанаа мэдэгдсэн. Гэвч нэг ч удирдах албан тушаалтан хариуцлага хүлээн огцроогүй нь нутгийн иргэдийн уур хилэнг бадрааж, тэдний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Хэдэн сарын дараа хөрөнгө оруулагчдын шахалтаар Жан Себастьян Жак огцрохоос өөр аргагүй байдалд оржээ. Оны эхээр түүнийг тус компанийн Санхүү хариуцсан захирал Якоб Стаушольм орлож байв. (‘Рио Тинто’-гийн Гүйцэтгэх захирал Жак огцорсон ч 2020 онд 18.6 сая орчим долларын цалин, урт хугацааны урамшуулал авсан нь илэрчээ).

Тус компанийн шинэ Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм ажлаа хүлээн авахдаа ‘Нутгийн иргэд, Засгийн газар болон бусад харилцагч талуудтай харилцан итгэлцсэн түншлэл бий болгоход анхаарна’ гэж мэдэгджээ.

Дээрх мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн биржид ‘Rio Tinto’ компанийн хувьцааны ханш 1.78 хувиар өсч, 129.45 австрали доллар болжээ.

ShareTweetShare
Previous Post

Шинэ цэвэрлэхийн барилга дээр 500 хятад ажилтан ажиллана

Next Post

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах жагсаалтын сүүлээсээ хоёрт багш нарыг эрэмбэлжээ

Next Post
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах жагсаалтын сүүлээсээ хоёрт багш нарыг эрэмбэлжээ

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах жагсаалтын сүүлээсээ хоёрт багш нарыг эрэмбэлжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан