• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах жагсаалтын сүүлээсээ хоёрт багш нарыг эрэмбэлжээ

2021-03-04
in Онцлох мэдээ
0
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах жагсаалтын сүүлээсээ хоёрт багш нарыг эрэмбэлжээ

Монгол Улсад COVID-19-ийн эсрэг дархлаажуулалт энэ оны хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайдын анхны тарилгаар сүр дуулиантай эхэлсэн. Вакцинжуулалтыг эхлүүлэхээс өмнө Засгийн газар, ЭМЯ бүх бэлтгэлийг хангасан талаараа удаа дараа мэдээлж байв.

Хамгийн түрүүнд БНЭУ-аас ирэх 150 мянган тун АстраЗенека вакцинаар

  • төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн,
  • цагдаа 53,000 орчим,
  • 50-аас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ, дараагийнх нь үйл ажиллагаа тогтвортой байх салбарын 20 хувьд хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн бол

нийслэл дэх эрүүл мэндийн ажилтнуудыг гурав хоногт дархлаажуулахаар төлөвлөснөө ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлсэн.

Эрүүл мэнд сайд иргэдээ 2021 ондоо багтаан бүрэн дархлаажуулна гэж хэлсэн боловч бодит байдал дээр өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 11,120 хүн буюу өдөрт дунджаар 1,590 хүнд вакцин хийж байна.

Монгол Улс хүн амынхаа 60% буюу 2,015,280 хүний дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд яг энэ хурдаараа явбал 3.5 жил үргэлжлэх тооцоог бид өмнө нь гаргасан.

Дархлаажуулалт яагаад ийм удаашралтай байгаа шалтгааны талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад зай барих, вакцин хийлгэсний дараа ажиглах, хянах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас өдөртөө 1,000 гаруй хүнд вакцин хийж байна” гэсэн юм.

Одоогийн байдлаар Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээрх 22 цэгт 31 багийн 220 гаруй, лавлагаа төвүүд дээр 10 багийн 80 гаруй гээд нийт Улаанбаатар хотын хэмжээнд 300 орчим эрүүл мэндийн ажилтан дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж байна. Төлөвлөлтийн дагуу цаашаа ажиллахаар өрх, сумын эмч нараас судалгаа авсан байгаа гэдгийг нэмж халсэн. Харин Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны хурлаар мэдээлснээр “Монгол Улсад КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд тарилга хийх, гарч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх зорилгоор 8,000 орчим эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэхээ мэдээлсэн байдаг.

Ийнхүү албаныхны зөрүүтэй мэдээллийн дунд вакцинжуулах үйл явц маш удаашралтай байна. Ямар ч байсан энэ сарын дундаас дархлаажуулалтаа “эрчимжүүлнэ” гэсэн хэмжих боломжгүй мэдэгдлийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөө.

Одоогийн байдлаар Монгол Улсад хүн амаа дархлаажуулахад шаардлагатай 4,030,560 вакцинаас 460,000 тун буюу 11.4% нь бүрдээд буй. Үүнээс 310 мянган тун нь хоёр хөршийн буюу ДЭМБ албан ёсоор бүртгээгүй вакцинууд тул ХӨСҮТ-ийн Биобэлдмэлийн төвд хадгалж байна.

Тэгвэл дэлхийн улс орнууд дархлаажуулалтаа эрчимжүүлж, боловсролын салбартаа анхаарал хандуулж байгаа юм. Монгол Улсын тухайд нийслэлийн танхимын хичээлийг хэзээ нээх нь тодорхой болоогүй бөгөөд вакцинжуулах дарааллын сүүлээсээ хоёрт боловсролын байгууллагуудын ажилтнууд, багш нараа жагсаагаад байгаа билээ.

ShareTweetShare
Previous Post

‘Рио Тинто’-гийн ТУЗ-ийн дарга огцрохоо мэдэгдэв

Next Post

Эрдэмтэд 300 жилийн өмнө бичигдсэн захиаг задлалгүйгээр уншжээ

Next Post
Эрдэмтэд 300 жилийн өмнө бичигдсэн захиаг задлалгүйгээр уншжээ

Эрдэмтэд 300 жилийн өмнө бичигдсэн захиаг задлалгүйгээр уншжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан