УОК-ын тогтоолд ‘Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланч, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер, ААН-үүдийн ажилчдыг PCR шинжилгээний хариуг үндэслэн Улаанбаатар хот болон аймаг сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн шуурхай комисст даалгасан байгаа. Тэгэхээр тариаланчид PCR шинжилгээ болон аймгийн Онцгой комиссын тодорхойлолтыг үндэслэн орон нутаг руу гарах, тариалалтын бэлтгэл ажлыг хангах, эхлүүлэх боломжтой болсон. Хаврын тариалалт улс даяар жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-20-ны хооронд эхэлдэг. Хугацаандаа тариалалт эхэлнэ.