• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Орон нутаг

ЭМЯ: 804 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021-05-09
in Орон нутаг, Редакцийн сонголт
0
Нийслэл тархалтын идэвхжлийг судалж байна

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 804 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 44,820 болсон бол Covid-19 шалтгаант нас баралт 162 болжээ. Сүүлийн 24 цагт 1389 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 31,373 болж байна.

COVID-19-ийн улмаас 69 настай эрэгтэй, 89 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

Шинээр батлагдсан тохиолдлын 737 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 56 нь орон нутагт батлагджээ. Энэтхэг улсаас ирж, Дорноговь аймагт тусгаарлагдаж буй дөрвөн иргэнээс Covid-19 илэрлээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 4,816 болж өсчээ. Аймгуудаар нь авч үзвэл:

  • Завхан аймаг- 23
  • Баян-Өлгий аймаг- нэг
  • Говь-Алтай аймагт – долоо
  • Орхон аймагт- ес
  • Сүхбаатар аймагт – хоёр
  • Төв аймагт- нэг
  • Сэлэнгэ аймагт- дөрөв
  • Өвөрхангай аймаг – найм
  • Хэнтий аймагт- нэг тохиолдол тус бүр батлагдаад байна.

Улсын хэмжээнд 4968  хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:

  • 2826 хүний бие хөнгөн
  • 1530  хүний бие хүндэвтэр
  •  499 хүний бие хүнд
  •  113 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 888,354 иргэн, хоёрдугаар тунд 473,941 хүн хамрагдаад байна. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш улсын хэмжээнд нэгдүгээр тунд 1,536,715,  хоёрдугаар тунд 617,908 хүн хамрагдлаа.

20-40 НАСНЫ ХҮМҮҮС ХАЛДВАР АВАХ НЬ ИХ БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дотоодод халдвар бүртгэгдсэн өдрөөс хойш манай улсад дөрвөн удаагийн хөл хорио тогтоосон. Сүүлийн долоо хоногийн байдлаар тархвар зүйн муруй тогтмол буурах хандлага ажиглагдаж байна. Энэ нь сүүлийн 28 хоногийн хөл хорио, вакцинжуулалт идэвхтэй явж байгаагийн илрэл гэж үзэж байна. 20-40 насны хүмүүс халдвар авах нь их байна. 50-аас дээш насны иргэд халдвараар өвчилж хүндэрч байна. Халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой 20-оос дээш насныхан хүндрэх магадлалтай.

Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол тавдугаар сар гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 3 мянгад хүрэх байсан. Вакцинжуулалтыг идэхжүүлбэл халдварын тохиолдол буурах хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 2 сая 934 мянган тун вакциныг татан авч, иргэдээ вакцинжуулаад явж байгаа.

18-аас дээш насны 2,067,292 хүний вакцинжуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийг зургадугаар сарын 01 гэхэд вакцины хоёрдугаар тунд бүрэн хамруулна гэсэн зорилт тавин ажиллаж байна. Харин орон нутгийн иргэдийг долдугаар сарын 01 гэхэд дархлаажуулалтын хоёр тунд бүрэн хамруулахаар төлөвлөсөн” гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Засгийн газар 100 хоногт төрийн 516 үйлчилгээг e-Mongolia системд нэгтгэлээ

Next Post

E-Mongolia иргэд, олон нийтэд үйлчлэх цахим төв нээгдлээ

Next Post
E-Mongolia иргэд, олон нийтэд үйлчлэх цахим төв нээгдлээ

E-Mongolia иргэд, олон нийтэд үйлчлэх цахим төв нээгдлээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан