Төрийн цахим үйлчилгээний e-Mongolia систем рүү Нийслэлийн нутгийн захиргааны 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг бүрэн шилжүүлсэн.
Мөн Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр нийслэлийн нутгийн захиргааны 8 байгууллагын 20 үйлчилгээг 2021 онд нэмж цахимжуулж, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал https://e-mongolia.mn системд шилжүүлэхэд бэлэн болоод байна.
Цаашид нийслэлээс аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж төрийн цахим үйлчилгээний https://e-mongolia.mn/ системд шилжүүлэхээр ажиллаж байна.