Засгийн газрын хуралдаанаар Монгол улс тав хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зарэгт шилжих шийдвэр гарлаа. Ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл хүнсний үйлдвэр, дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, дэлгүүр, усан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг газруудад хязгаарлалт хийхгүй. Бусад төрийн болон төрийн бус үйлчилгээний газруудад хатуу хорио цээрийн дэглэм тогтоож байна. Коронавирусийн халдварын батлагдсан дөрвөн тохиолдлуудын ойрын хавьтлууд болон 73 хүнийг илрүүлж, шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Батлагдсан тохиолдолтой ойрын хавьтлын нэг болон дам хавьтлын 2000 орчим хүн байгаа гэсэн магадлал гарчээ.