Засгийн газрын хуралдаанаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 13 дугаар байрны 60 айлын орон сууцнаас хувьчлагдаагүй үлдсэн зургаан айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтан, албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчлахаар боллоо. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээллээр ХЗДХЯ-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тав, ОБЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэг орон сууц байдаг юм байна.