• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Н.Учрал: Би зовлонгоос олсон жаргалаа ахин алдахгүй

2021-05-24
in Дэд онцлох, Нийгэм
0
Н.Учрал: Би зовлонгоос олсон жаргалаа ахин алдахгүй

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал түүнийг дэмжиж хэлсэн үг олны сэтгэлийг хөдөлгөв.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Залуу хүн өөрийн үзэл бодолтой, зорилготой тууштай байна гэдэг хамгийн эрхэм чанар учир МАН-ыг би итгэл дүүрэн сонгосон. МАН бол ард түмний нам. Ард түмний санаа зориг нь манай намын алсын хараа, үйл ажиллагаа, үнэт зүйл, зорих чиг барих зүг байх ёстой.

Сайн дасгалжуулагч, сайн багийн ахлагчтай байвал бид нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг ойлголцож эвлэлдэн нэгдэж чадна. У.Хүрэлсүх гэдэг хүнтэй бид 11 жил тасралтгүй хамтран ажиллаж ирсний хувьд түүнийг би ард түмнээ нэг чигт, нэг хэмнэлээр алхуулж чадах шилдэг дасгалжуулагч Пеп Гуардило, эх орныхоо хаалгыг гандангийн хаалга мэт амгалан байлгаж чадах домогт хаалгач Лев лиашин, эв нэгдэл, хөгжил дэвшлийн шүглийг үлээлгэж, ялалтын гоолыг тогтмол оруулдаг Кристиано Рональдотой зүйрлэхийг хүсч байна.

Тэр бол залуусаа сонсдог, тэднийг бэлтгэж чаддаг, цаг үетэйгээ нийцэж алхдаг соргог удирдагч юм. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон Монгол залуучуудын оюун санааг дэлхийд үнэлүүлэх сайн цагийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Тэр бол сайн аав, сайн ах, сайн хань юм.

Нэгэн цагт хайртай ханийнхаа эрүүл мэндийн төлөө үүрэгт ажлаа өгч, ханийнхаа мөрийг түшиж, сэтгэлийг тэтгэж, ханийн халамж үзүүлж чадсан сайн хань. Охидынхоо эрдэм боловсролд анхаарсан, эмэгтэй хүн, эх хүнийг хүндэтгэдэг жирийн нэг эцэг хүн. Хүнд хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчин зовлонг бүхнээс илүү ойлгож ядарсныг хайрладаг, задарсныг засагладаг удирдагч.

Сэхээний орон дээр өглөөний нарыг харах бүрдээ баярлаж суусан надад урмын үг дэвсэж  “Түмэн олны төлөө зүтгэх, гал эрмэлзэл, залуу насны эрч хүчээр босоод ирээрэй, миний дүү. Төрийн сүлд өршөөх болно” хэмээн итгэл өгч, зориг хайрласан эрхэм ах танд талархаж байна.

Ганцхан олдох амьдралд аваад явж чадахгүйгээс хойш алт, эрдэнэст шунаснаас авааль гэргийдээ, алдрай үрсдээ, аав ээждээ, ахан дүүс, анд нөхдөдөө сэтгэлээ цэлийтэл нь дэлгэж зүрхэндээ хайраар дүүрэн орших нь хамгийн том үнэ цэнэ юм байна.

Би зовлонгоос жаргалыг хайж олсон. Хүн жаргаж явахдаа жаргалыг анзаардаггүй, харин зовлонгоос олсон жаргалаа ахиж алдахгүйн тулд амьдралын мөн чанарыг ухаардаг ертөнцийн үнэнээс хэнбугай ч хол зөрөхгүй. Бусдын зовлонг ойлгодог, мэдэрдэг, ард олныхоо амьдралд дундаас төрсөн У.Хүрэлсүх та энэ улсын аав байх нь бүрэн нийцнэ.

Монгол ахан дүүсээ өнгөрснөө битгий мартаарай. Өөнтөглөж харвал өө сэвтэй зүйл их байх ч өргөс авсан юм шиг нэг өглөө сэрэхэд бүх зүйл сайхан болсон байх боломжгүйг бас битгий мартаарай. Улаанбаатарын утааг 50 хувь бууруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 800 гаруй лицензийг цуцалж ард түмний баялагийг төрийн мэдэлдээ авч, хууль нь засагладаг төртэй байхын төлөө ард түмэнтэйгээ хамтдаа эхлүүлсэн У.Хүрэлсүхийн шударга ёсны тэмцэл, эхлүүлсэн ажлыг битгий мартаарай” гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Д.Энхбат: XXI зууны шинэ Монголыг байгуулна

Next Post

ЭМЯ: Жирэмсэн эхчүүд халдварт өртөх, хүндрэх эрсдэлтэй байна

Next Post
ЭМЯ: БЗД-Т 10, ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ 6 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

ЭМЯ: Жирэмсэн эхчүүд халдварт өртөх, хүндрэх эрсдэлтэй байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан