• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр мэтгэлцэнэ

2021-06-07
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр мэтгэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг өнөөдөр /2021.06.07/ зохион байгуулахаар болсон. Уламжлалт ёсоор мэтгэлцээнийг Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээр  /МҮОНРТ/ 17.30 цагт шууд дамжуулах юм. Ингэхдээ халз мэтгэлцээн нь  Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах, Гадаад бодлого, Шүүх засаглал, эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд нийт хоёр цаг 30 минут үргэлжлүүлэхээр тооцжээ. Гэвч орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийх явцад  “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат болон түүний эхнэр  Covid-19 халдвар авсан болох нь батлагдаж Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүний хувьд  мэтгэлцээнийг цахимаар явуулах санал гаргасан.

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар болон холбогдох албан тушаалтнууд өчигдөр /2021.06.06/  гурван нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежерүүдтэй уулзаж мэтгэлцээнийг хэрхэн хийх талаар ярилцсан ч тодорхой шийдвэрт хүрч чадаагүй аж.

Тиймээс өнөөдөр  дахин уулзаж мэтгэлцээнийг хэрхэн хийх талаар ярилцаж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Өчигдрийн зураг

Энэ талаар МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатараас тодруулахад “Мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар байж болох бүх хувилбарыг  ярилцаж байна. Өнөөдөр намын төлөөллүүдтэй дахин уулзаж, эцсийн шийдвэрийг гаргана. Мэтгэлцээн хөтлөх сэтгүүлчдийг тухайн цаг үед нь мэдээлнэ. Түүнээс өмнө хэлэх боломжгүй” гэх хариултыг өглөө.

Сонгуулийн халз мэтгэлцээн нь нийт сонгогчиддоо мөрийн хөтөлбөр болон бодлого, үйл ажиллагаагаа таниулах маш өргөн боломж юм.  Тийм ч учраас олон улсын жишигт халз мэтгэлцээнд ихээхэн ач холбогдол өгдөг төдийгүй тухайн нэр дэвшигчийн сонгогдох эсэхэд нөлөөлдөг томоохон үйл явц гэж үздэг. 

Дашрамд дурдахад, 1993 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч П.Очирбат, Л.Түдэв нарийн хооронд анх удаа халз мэтгэлцээн зохион байгуулж байжээ.  Үүнээс хойш өнөөг хүртэл халз мэтгэлцээн зохион байгуулж ирсэн. Гэвч барууны орнуудтай харьцуулахад зөөлөн өнгө аяс ажиглагдахын зэрэгцээ урьдаас бэлтгэгдсэн асуултуудад ээлж дарааллан хариулах замаар нэгэн хэвийн болж өнгөрдөг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Хэдий тийм боловч Монголын сонгогчид халз мэтгэлцээнийг чухалд тооцдог билээ.

ShareTweetShare
Previous Post

Хятадын өмнөд хязгаараас умардыг зорин нүүж яваа заан сүргийг хамгаалалтад авчээ

Next Post

Нэр дэвшигч Д.Энхбат ковидын халдвар авч, эмнэлэгт хэвтсэн нь мэтгэлцээнийг цуцлах шалтгаан боллоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан