• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Алекс Лигийн дүрийг ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж шүүмжлэв

2021-06-14
in Бусад, Соёл урлаг
0
Алекс Лигийн дүрийг ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж шүүмжлэв

БНСУ-ын зохиолч Ким Сүн Огийн бүтээл “Penthouse” олон ангит кино олны хүртээл болж эхэлсэн цагаасаа хойш үзэгчдээс сайшаал, магтаал сонссоор багагүй нэр хүндийн эзэн болсон билээ. Гэвч энэ сарын 4-нөөс эхэлсэн гуравдугаар бүлгийн эхний ангиуд зарим үзэгчдийн сэтгэлд нийцэхгүй байгаа бололтой.

Шинэ бүлэгт гол дүрүүд шоронд орж, нэгнээсээ урван хоёр тал болон талцаж, элдэв хуйвалдаанд орооцолдож, гарч ирсэн хойноо ч хорон муугаа үйлдсээр байгаа тухай өгүүлж буй. Мөн бүх үйл явдал хөл толгойгоо алдан, дэндүү замбараагүй болж эхэлсэнд бухимдах үзэгчдийн тоо ч эрс өссөн аж.

Зохиолч Ким Сүн Ог сүүлд ‘SBS’ телевизэд ‘Шинэ ангиудад дүрүүдийн сэтгэл хөдлөл, зан байдал ойлгомжгүй байгаагаас гадна нас барсан дүрүүд дахин дахин гарч ирж байгаа нь хүмүүсийг их бухимдуулж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа. Хүмүүс ийнхүү бухимдаж, ихээр шүүмжлэхийг би урьдаас мэдэж байсан’ хэмээн ярьжээ.

Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт гарсан шинэ анги дээр өмнөх ангид нас барж байгаа нь дүрслэгдсэн Логан Лигийн ихэр ах Алекс Ли хэмээх дүр гарч ирсэн нь маш олон хүнийг бухимдуулж байна. Алекс Ли хэмээх дүр гарч ирж байгаа нь киноны үйл явдлыг улам замбараагүй болгосноос гадна загварын хэв маяг нь хэл амны бай болсон аж.

Тухайлбал, Алекс Ли регги маягийн үстэй, нүүрэндээ шивээстэй гэх мэтээр дэндүү содон загвартай байгаа нь хилийн чанад дахь үзэгчдээс ‘Хар арьстнуудыг ялгаварлан гадуурхсан шинжтэй’ гэх шүүмжлэл сонссон байна.

Харин хариуд нь жүжигчин Пак Юн Сог өөрийн цахим хуудсандаа англи хэлээр ‘Би энэ дүрээр дамжуулан Африк гаралтай америкчуудыг доромжлох, гутаах, үл хүндэтгэх санаа огт агуулаагүй’ хэмээн бичиж, уучлал хүсжээ.

Шинэ бүлгийн эхний анги 19.5 хувийн үнэлгээтэй байсан бол өнгөрсөн долоо хоногт гарсан хоёрдугаар ангийн үнэлгээ 17.5 хувь болон буурсан байна.

ShareTweetShare
Previous Post

Улсын онцгой комисс хуралдаж байна

Next Post

Монгол Улс ирэх сарын 1-нээс жуулчдыг тусгаарлахгүйгээр аялуулахаар болжээ

Next Post
Монгол Улс ирэх сарын 1-нээс жуулчдыг тусгаарлахгүйгээр аялуулахаар болжээ

Монгол Улс ирэх сарын 1-нээс жуулчдыг тусгаарлахгүйгээр аялуулахаар болжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан