• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Монгол Улс ирэх сарын 1-нээс жуулчдыг тусгаарлахгүйгээр аялуулахаар болжээ

2021-06-15
in Дэд онцлох, Нийгэм
0
Монгол Улс ирэх сарын 1-нээс жуулчдыг тусгаарлахгүйгээр аялуулахаар болжээ

Монгол Улс зургадугаар сарын 1-нд агаарын хилээ албан ёсоор нээж, нислэгийн хуваарийн дагуу иргэдэд онцгой нөхцөл байдалд үйлчилж байгаа билээ. Covid-19-тэй холбоотойгоор агаарын хил хаагдаж, гадаад дотоодод олон хүн гацаад байсан. Энэ сараас вакцинд хамрагдсан иргэд хилээр журмын дагуу зорчиж байна. Хил нээсэнтэй холбоотойгоор эдийн засаг сэргэх боломжтой ч халдварын тархалт энэ хэвээр хоногт 2000 давж нэмэгдсээр байвал улсын төсөв хүндрэх эрсдэл дагуулна гэсэн үг.

Аялал жуулчлалын салбар Covid-19-ийн дараа хамгийн хурдан сэргэх боломжтой салбарын нэг болохыг судлаачид онцолсон. Цар тахлын хугацаанд хязгаарлалтад байсан иргэд байгальтайгаа ойрхон байхыг эрмэлзэж, агаар салхинд гарч амрах, зугаалах сонирхолтой байдаг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулж, дотоодын аялал жуулчлалыг илүүтэй дэмжихээр тусгажээ. Дотоодын аялал, жуулчлал хөгжсөнөөр эдийн засаг өсч, иргэдийн амьжиргаа дээшилдэг учраас энэ тал дээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаагаад байгаа билээ. Хил нээх нь зөвхөн нэг улсаас хамаарах асуудал биш учраас цаашид дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийсний үр дүнд бусад орнуудтай агаарын хилээ бүрэн нээх боломж бүрдэх юм. Харин дотоодод бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэх бүрт дэлхийн бусад улс орны хувьд Монгол Улсаас зорин очих иргэдийг хүлээж авахгүй байх магадлал нэмэгдсээр байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 2020 ОНД 65,8 ХУВЬ БУУРСАН

Засгийн газраас улс орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Гэсэн ч Covid-19-ийн тархалтаас хамаарч аялал жуулчлалын салбар урт хугацаанд буюу нийт 14-20 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88700 ажлын байранд ажиллагсдын 95 хувь нь цалин орлогогүй болсон байна.

2019 онд улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборууд байгуулах ажлыг эхлүүлж, жил бүр 200 мянган жуулчин татна гэж мэдээлж байсан.

Мөн 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч өнгөрсөн онд салбарын орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурчээ. Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбар их хэмжээний хохирол амссан.

Энэ жил тус салбарынхан шархаа нөхөхгүй ч дасан зохицож ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг хүлээж авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор “Аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагуудаар батлуулан, гадаадын жуулчдыг хүлээж авах зорилгоор эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхээр ажиллаж буй юм байна. Тус түр журамд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан байх, сүүлийн тунгаас хойш 14 ба түүнээс дээш хоносон жуулчдыг хүлээж авах зэргийг тусгажээ.

Гадаадын улс орноос Монгол Улсыг зорин ирж буй жуулчдыг тусгаарлалтад оруулахгүйгээр тур операторын тусгайлсан аяллаар авч явна гэж төлөвлөсөн байна. Цаашлаад вакумжуулсан аялал бий болгож, зохион байгуулах боломжтой эсэхийг судалж байгаа аж.

Хэрэв иргэд дархлаажуулалтын бүрэн тунд нийтээр хамрагдаж, халдварын голомтуудыг хумьж чадвал долдугаар сард аялал жуулчлал сэргэх итгэл байсан. Хэдийгээр дархлаажуулалтыг эрчимжүүлсэн ч зайлшгүй хамрагдах ёстой иргэд бүгд вакцинаа хийлгэхгүй байгаа юм. Үүнээс гадна иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан ч хоногт бүртгэгдэх халдварын тоогоор дэлхийд тэргүүн эгнээнд жагсан, “Улаан бүс” рүү шилжих гэж байна.

Монгол Улсад одоогийн байдлаар 16 аймгийн 73 сум халдварын эрсдэл өндөрт тооцогдож, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Долоо хоногийн дараа энэ тоо хэд ч болж өсөх боломжтой. Гэхдээ хоёр жил орчим хугацаанд царцсан салбарт энэ нь тийм ч их саад болохгүйг мэргэжилтнүүд хэлж байна.

ХИЛЭЭ НЭЭСЭН Ч ШАРХАА НӨХӨЖ ЧАДАХГҮЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

Хилээ нээсэн цагт Монголд 40 мянган жуулчин аялах сонирхолтой байгааг аялал жуулчлалын салбарынхан онцолж байсан билээ. Энэ тоог цаашид нэмэгдүүлж, 2022 онд 500 мянга, 2023 онд 800 мянга, 2024 онд нэг сая жуулчин хүлээн авах төсөөлөлтэй байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн. Гэхдээ энэ бол төсөөлөл. Халдварын тархалт буурахгүй бол төлөвлөсөн аяллууд цуцлагдаж, аялал жуулчлалын компаниуд дахин сэхэл авахгүй байх эрсдэлтэй.

Одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн хувьд тодорхой хэмжээнд бэлтгэл ажлаа хангажээ. Аюулгүй аяллын шошго авч, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж үйлчлэх олон улсын шаардлага хангасан байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тус салбарт 1600 орчим үйлчилгээний байгууллага, тур оператаор, жуулчны бааз, зочид буудал зэрэг шаардлага хангасан буюу хүсэлт гаргаж шошгоо авсан нэгжүүд жуулчдад үйлчлэх юм байна.

Энэ жилийн тухайд дотоодын аялагчдыг дэмжих үүднээс БОАЖЯ-наас “Хямд амар” аян зохион байгуулжээ. Улмаар аялахыг хүссэн иргэдэд урьдчилсан захиалгыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр өгөх боломж олгож, эдийн засгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ.

Дотооддоо хямд амрахаар төлөвлөсөн иргэдэд 2022 оныг хүртэл тус өртгөөр аялах боломжоор хангасан нь мөн онцлог байна. Ийнхүү дотоодын аялагчид байгалиа үзэж, нүдээ сэргээх бол гаднын жуулчид хөшөө, цогцолборт газар үзэж, танилцахаар хайлт хийхээр Монголыг зорин ирдэг байна.

ShareTweetShare
Previous Post

Алекс Лигийн дүрийг ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж шүүмжлэв

Next Post

С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол наадмыг цуцалсан ч болно

Next Post
С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол наадмыг цуцалсан ч болно

С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол наадмыг цуцалсан ч болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан