Засгийн газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ‘УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гарсан. Тодруулбал, эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах, нэг ч хүнийг нас баруулахгүйн тулд ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Цаашдаа хатуу хөл хорио тогтоохгүй байхын тулд иргэд, ААН-үүдийн хүчин чармайлт чухал байна. Орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг хориглож, нийслэлд наадмыг тэмдэглэхдээ цахимаар үзэгчгүй зохион байгуулна. Хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна’ гэлээ.