Электрон тамхи шингэнийг ууршуулах замаар хүнд тамхи татаж буй мэдрэмжийг төрүүлдэг. Ажиллах зарчмын хувьд энгийн. Жинхэнэ тамхитай харьцуулахад хорт бодисын орц найрлага мянга дахин бага юм. Электрон тамхины шингэн нь дараах нэгдлүүдийг агуулдаг.
глицерин – уур үүсгэхэд шаардлагатай чухал бүрэлдэхүүн хэсэг юм;
пропилен гликол (уусгагч);
нэрмэл ус;
никотин (никотингүй шингэнд никотин байхгүй);
будагч бодис нь шингэнд өнгө нэмэхэд ашиглагддаг;
амт, үнэр оруулагч
- Электрон тамхины шингэний найрлага ердийн тамхинаас ялгаатай нь найрлагадаа мянга дахин бага бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг.
- Дам тамхидалтыг үүсгэдэггүй буюу эргэн тойрны хүмүүст хор хөнөөл учруулахгүй.
- Цахим тамхийг хаана ч татаж болно, яагаад гэвэл тэдгээрийг олон нийтийн газар ашиглахыг хуулиар хориглоогүй.
- Электрон тамхины уур нь шүд, хурууны арьсан дээр шар толбо үүсгэдэггүй.
- Олон төрлийн найрлага нь никотин, амт, үнэрийн хэмжээг өөрөө тааруулах боломж олгодог.
- Электрон тамхи нь ердийн тамхинаас илүү хэмнэлттэй байдаг.
Их Британийн эрдэмтдийн сүүлийн 12 жилийн судалгаанд үндэслэн тус улсын тамхины эсрэг нийгэмлэгийн удирдагч Клив Бэйтс электрон тамхийг 95 хувийн аюулгүй хэмээн 2015 онд зарлажээ. Энгийн тамхийг электрон тамхиар сольсноор олон тооны хорт бодисоос татгалзах боломжтой гэж Рүзвеллийн хорт хавдрын төвийн мэргэжилтэн Мачье Гоньевиз анагаах ухааны тайландаа бичсэн байна. Англид хийсэн судалгаагаар 900 тамхичныг хамруулсан судалгаа хийж, энгийн тамхийг электрон тамхиар сольж, 1 жилийн хугацаа өнгөрөхөд 18 хувь нь тамхинаас гарсан байжээ. Харин 9,9 хувь нь никотин орлуулагчийг бага хэмжээгээр хэрэглэх болсон байна. Харин энгийн тамхи болон электрон тамхийг хослуулан хэрэглэх нь хорт бодисыг цусанд их хэмжээгээр хуримтлуулдаг аж.