Монгол Улс өчигдөр (2021.07.07) Pfizer-Comirnaty вакцины дөрөв дэх ээлжийн 30420 тун вакциныг өчигдөр хүлээн авав. Өмнө нь
1 дэх ээлжийн 85410 тун вакциныг зургадугаар сарын 30-нд
2 дахь ээлжийн 85410 тун вакциныг зургадугаар сарын 23-нд
3 дахь ээлжийн 84240 тун вакциныг зургадугаар сарын 16-нд тус бүр хүлээн авсан билээ.
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая “Файзер-Comirnaty” вакцины нийт 285300 тунг ийнхүү хүлээн аваад байгаа юм.