Эрчим хүчний яам (ЭХЯ)-наас өчигдөр (2021.07.07) орон даяар цахилгаан тасарсан шалтгааны талаар мэдээлж байна.
Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд өчигдөр (2021.07.07) гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч, Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчид цахилгаанаар хязгаарлагдсан юм.
Эрчим хүчний яамннаас мэдээлснээр, өнгөрсөн Лхагва гаригийн 15.28 цагийн орчим Гурвалжингнийн гүүрний ойролцоо Дундгол цахилгаан дамжуулах агаарын шугамын 29 дүгээр тулгуурт барилгын тугалган цаастай, 13 метр урттай материал тохогджээ. Үүний улмаас В, С пазын хооронд богино залгаа үүсч, технологийн хамгаалалтууд ажилласнаар төвийн бүсийн зарим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч хязгаарлалтад оржээ.