Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу эмзэг бүлгийн иргэд, айл өрхийн тоо, судалгааг гаргаж тэдгээрийг хэрэгцээт бараа, хүнсээр хангах зорилгоор 242 мянган хүнд хүнсний талоны мөнгийг шилжүүллээ. Нэг хүнд 36 мянган төгрөгөөр тооцож, данс руу нь шилжүүлсэн байна. Энэ дэмжлэгийг УОК-ын шийдвэрийн дагуу дотуур байрны оюутан, сурагчид, амьдралын баталгаажих түвшнөөс доогуур орлоготой айл өрхөд шилжүүллээ. Цаашид халдварын голомтод үүрэг хүлээн ажиллаж байгаа алба хаагчдыг урамшуулах талаар судалж, Засгийн газрын хуралд танилцуулахад бэлэн болжээ.