• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Вакцины III тунг маргаашаас 55-аас дээш насныханд хийж эхэлнэ

2021-08-30
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Архаг өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч дархлаажуулна

Цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг энэ сарын 30-наас буюу ирэх Даваа гаригаас хийхээр болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. Тэрбээр “Манай улсад өнгөрсөн зургадугаар сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурснаас хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ.

Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулна.

Нийт 450000 хүнд сайн дурын үндсэн дээр гурав дахь тунг хийнэ. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай. Хэрэв багш, хүүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авна.

Манай улс PCR-т тулгуурлан шинжилгээ хийж, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн. Вакцины нөөц хангалттай, нийт 5 сая 730 мянган вакцин татан авсан. Тиймээс долоо хоног бүр хуваарь гарган, “Файзер” вакциныг гурав дахь тунд ашиглана. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд мөн “Файзер” вакцин хүлээж авна. Иймд гурав дахь тунг хийлээ гэхэд вакцины хомсдол үүсэхгүй” гэж мэдээлсэн билээ.

ХАЛДВАР АВСАН ИРГЭДЭД ГУРАВ ДАХЬ ТУНГ ХИЙХГҮЙ

Мөн манай улсад цөөн тооны иргэн “Спутник V” вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа “Астразенека”, “Файзер” вакцинаас сонгон хийлгэх юм байна. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Бусад орнуудад ч дельта вирус тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. “Файзер”, “Астразенека” вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа “Файзер” вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан” гэсэн юм.

ShareTweetShare
Previous Post

Эрүүл мэндийн байгууллагын эм тарианы нөөцийг шийдвэрлэв

Next Post

Э.Содномпилжээ паралимпийн алтан медаль хүртлээ

Next Post
Э.Содномпилжээ паралимпийн алтан медаль хүртлээ

Э.Содномпилжээ паралимпийн алтан медаль хүртлээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан