Хүндийг өргөлтийн -107 кг жинд өрсөлдөж буй Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг, хоёр дахь оролдлогоороо 245 кг-г шахаж паралимпын дээд амжилтыг хоёр дараалан шинэчиллээ.
Мөн 245-аар паралимпын аварга боллоо.
Түүний араас мөнгөн медаль авсан Малайзын тамирчин 237 кг-ыг шахсан юм. Харин хүрэл медалийг 231 кг-аар Ираны тамирчин хүртлээ.
Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпын хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.