• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

‘Алтан чагнуур’-ын эзэд тодров

2022-03-29
in Нийгэм, Онцлох мэдээ
0
‘Алтан чагнуур’-ын эзэд тодров

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажилласан эмч нарын хөдөлмөрийг үнэлж, алдаршуулах зорилгоор “Алтан чагнуур” шагнал гардуулах ажиллагааг зохион байгуулдаг. Арав дахь удаагийн ёслол өнөөдөр болж нарийн мэргэжлийн 16 төрөлд шилдэг эмчийг тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэхүү арга хэмжээгээр эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтныг алдаршуулж байгаад талархал илэрхийллээ.

Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж Засгийн газрын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сараас эхлэн эрүүл мэндийн ажилтан, албан хаагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах, шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үүрэг хүлээж, өндөр ачаалал үүрч ажилласныг онцлов.

‘Алтан чагнуур’ шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй эмч нэр дэвшжээ. Үүнээс:

  • Дотрын анагаах судлал: Улсын I төв эмнэлгийн Уушгины тасгийн их эмч Б.Одончимэг
  • Хүүхэд судлал: “Хүрээ” амаржих газрын нярайн их эмч Д.Цэвэгсүрэн
  • Эмэгтэйчүүд, эх барих судлал: “Амгалан” амаржих газрын амбулаторийн тасгийн эрхлэгч Л.Долгоржав
  • Сумын эрүүл мэнд судлал: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн дарга А.Батбаатар
  • Уламжлалт, сэргээн засал судлал: Улсын III төв эмнэгийн сэргээх засах эмч С.Дэлгэрмаа
  • Өрхийн анагаах ухаан судлал: Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Одончимэг
  • Нийгмийн эрүүл мэнд судлал: ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач Ш.Агиймаа
  • Нүд, чихэр хамар хоолой, нүүр ам судлал: Улсын I төв эмнэлгийн чих, хамар хоолойн Мэс заслын тасгийн эрхлэгч Л. Бямбасүрэн
  • Мэдрэл, сэтгэц судлал: СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа
  • Мэс засал, гэмтэл согог судлал: ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын зөвлөх эмч А.Цэнджав
  • Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлал: Орхон аймгийн бүсийн эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч Б.Батбаяр
  • Эмнэлзүй, эмгэг судлал: Улсын III төв эмнэлгийн Ш.Өнөржаргал
  • Халдварт өвчин судлал: ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн их эмч Н.Отгон
  • Яаралтай тусламж судлал: Улсын II төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Уламсайхан нар шилдгээр шалгарав.

Арга хэмжээг зохион байгуулсан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа ‘Энэ шагнал бол эрүүл мэндийн салбарт хүнд хөдөлмөр цаг наргүй эрхэлж, нойр хоолоо хугаслан яваа эмч нараа алдаршуулах, тэднийг олон нийтэд таниулах зорилготой. Шалгаруулалт зохиогдоогүй хоёр жил өнжсөн гэдэг утгаар хүлээлт маш өндөр байлаа.

Эмч нарын ажлын ачаалал маш өндөр байгаа. Бид цаашид боловсон хүчин, хүний нөөцийн асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг зорьж байна. Салбарын яамтай хийсэн хамтын хэлэлцээрт асуудлаа тусгасан. Цаашлаад бэлтгэж байгаа боловсон хүчнийг оновчтой бэлтгэж, зөв газар хуваарилахаар салбар дотроо ярилцаж байна’ гэв.

Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд ‘Дэлхийн эмч нарын баярын өдөр’ тохиодог. Энэ өдрийг Монгол Улсад ‘Талархлын өдөр’ болгон арав дахь жилдээ тэмдэглэхээр төлөвлөжээ.

ShareTweetShare
Previous Post

И-Монголиагийн фэйсбүүк пэйжийг гаднын иргэд хакерджээ

Next Post

Засгийн газар хуралдана

Next Post
ЗГ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг гуравдугаар сард эхлүүлнэ

Засгийн газар хуралдана

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан