Олон улсын Dota2-ын багууд Монголд цуглаж байна. Тодруулбал, манай улсад анх удаа 100 мянган ам.долларын шагналын сантай “MESA Invitational 2024” тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Монголын электрон спортын холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд Ази, Европ, Монголын төлөөлөл найман баг Улаанбаатар хотын “Аса Арена”-д өрсөлдөх юм. Тэмцээнд дэлхийн шилдэг Клемент “Puppey” Иванов тэргүүтэй “Team Secret”, Ануча “Jabz” Жиравон ахлагчтай “Aurora Gaming”, Карло “Kuku” Палад ахлагчтай “Talon Esports” болон шинэхэн байгуулагдсан “The MongolZ” баг оролцоно.
Монголд анх удаа олон улсын багуудыг урьсан DOTA2-ын энэхүү тэмцээнд түрүүлсэн баг 50 мянган ам.доллар авах бол дэд байрт шалгарсан баг 25 мянган ам.доллар хасаална. Харин хагас шигшээд шалгарсан баг тус бүр 12500 ам.доллар гардах юм.
Тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр 11:30 цагт эхлэх бол хагас шигшээ болон финалын тулаан энэ сарын 15-нд болж, аваргуудаа тодруулах ажээ.