ОХУ-ын ‘Риа Новости’ мэдээлж байгаагаар Оросын Ярославль хотын нэгэн эмэгтэй удаан хугацааны ипотекийн зээлээ төлөхгүйн тулд хүйсээ солиулан оргон зайлсан байсныг илрүүлжээ.
Өдгөө 39 настай уг эмэгтэй утасны дугаар, оршин суух газраа солин, олдохгүй болсныг банкны ажилтнууд мэдээлсэн байна. Тэрбээр 280 мянган рублийн зээлтэй байжээ.
Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилсны эцэст уг эмэгтэй хүйс, мөн нэрээ солиулан, оршин суух газраа өөрчилсөн байжээ.
Шүүхийн шийдвэрээр уг эмэгтэйгээр зээлийг бүрэн төлүүлсэн тухай Ярославль мужийн шүүхийн шийдвэрийн цахим сайтад мэдээлсэн байна.