Эрүүл мэндийн яам (ЭМЯ) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ (2021.07.08) хүргэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9002 хүнд шинжилгээ хийхэд 1510 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 131962 болж өсчээ. Өнгөрсөн хоногт 18-93 насны нийт есөн хүн Covid-19 цар тахлын улмаас нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар 150 орчим мянган хүүхэд “Файзер” вакцины нэгдүгээр тунд хамрагджээ.