• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Ц.Мөнх-Оргил: Шөнө хийсэн гүйцэтгэх ажлын зураг, бичлэг өглөө нь цацагддаг байдал засагдах уу

2021-10-27
in Дэд онцлох, Улс төр
0
Ц.Мөнх-Оргил: Шөнө хийсэн гүйцэтгэх ажлын зураг, бичлэг өглөө нь цацагддаг байдал засагдах уу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хуулийн төслийн 3.3.1-д “хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахад” энэ хууль үйлчлэхгүй гэж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ.

Би өөрийн үр хүүхэд, гэр бүлийнхний тухай мэдээлэл цуглуулах нь хамаагүй гэсэн үг үү. Хэрэв тийм бол хувь хүний нууцыг хадгалах асуудалтай хэрхэн уялдах вэ.

Мөн хуулийн төслийн 3.4-т “Гүйцэтгэх ажлын явцад мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна” гэсэн байна. Яг өнөөдөр гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулагдаж байгаа зүйл байхгүй шүү дээ.

Шөнийн 03:00 цагт хийсэн гүйцэтгэх ажлын зураг, бичлэг өглөөний 07:00 цагт цацагдаж байгаа. Хувь хүний, гүйцэтгэх ажлын нууц гэж байдаггүй. Хүний нэр хүнд гутаагдаад дуусдаг. Хүний хувийн нууцыг хамгаалах тухай хуулиар үүнийг л зохицуулах гэж байгаа биз дээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж, талбай, орон сууцанд тавьсан камерын бичлэг дэх хүний хувийн мэдээлэл алдагдвал яах вэ. Үүнийг хамгаалмаар байна. Жишээ нь, нэг иргэн гудамжаар амрагтайгаа алхаад явж байгаа бичлэгийг гаргаад тавьчихвал яах вэ. Энэ хувь хүний нууцад хамаарах асуудал шүү дээ.

Ажлын хэсгийн гишүүн, ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын хэлтсийн дарга П.Сайнзориг: Хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй харилцаанд “хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулж болно” гэж байгаа.

Намтар бичих, ургийн бичих хөтлөх зэрэг шаардлагатай материал цуглуулахад бие биеэсээ зөвшөөрөл авдаг болчихвол тухайн харилцаа нэлээд хүндрэлтэй болж ирнэ. Тиймээс гэр бүлийн дотоод харилцаатай холбоотой, хамтран амьдарч байгаа хүмүүс бие биеийнхээ мэдээллийг цуглуулахдаа халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдахгүйгээр энэ үйл ажиллагааг хийхэд энэ хууль үйлчлэхгүй гэдэг байдлаар зохицуулсан.

Камерын бичлэгийн тухайд нэгэнт мэдээлэл цуглуулж байгаа бол хэний зөвшөөрлөөр, ямар зорилгоор, хэрхэн ашиглах вэ гэдэг нь энэ хуулиар зохицуулагдана.

Гүйцэтгэх ажлын явцад цуглуулсан мэдээлэл энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн тодотголыг боловсруулах ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Гүйцэтгэх ажлын явцад цуглуулсан мэдээллийг хуулийн байгууллагууд ашигладаг. Сурталчилгаа хийгээд байгаа юм уу эсвэл үйл ажиллагаагаа зөвтгөх гэдэг юм уу мэдээ, материал гаргаж ирдэг. Тэгэхээр үүн дээр Засгийн газар тодорхой арга хэмжээ авах гэж байна гэж ойлголоо.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал: Гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд Гүйцэтгэх ажлын тухай хуулиар олж авсан мэдээллийг мэдээлэл цуглуулагч буюу хариуцагч тал хариуцна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн мэдээлэл алдагдсан тохиолдолд цуглуулагч тал хариуцлага хүлээнэ.

ShareTweetShare
Previous Post

Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг үндэсний бичгээр бичиж өглөө

Next Post

З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй

Next Post
ХАА-г дэмжих сангийн захирал болон холбогдох хүмүүсийг ажлаас нь чөлөөлөв

З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан