Цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед Монгол улсын цус, цусан бүтээгдэхүүний нөөц ердийн үеийнхээс хэд дахин багассан байна. Иймд ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийн хамт олон Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран өнөөдөр ‘Цусаа хандивлах өдөр’-ийг зохион байгууллаа. Энэхүү ажилд тус компанийн ажилтнууд алба, хэлтсээрээ идэвхтэй хамрагдаж, хүн тус бүр 350 гр цусаа хандивлалаа.
Нэг хүний бэлэглэсэн 300-400 грамм цусаар 3 хүний алтан амийг авардаг. Тийм учраас төмөр замчдаа үлгэрлэж, цусаа хандивласан ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлье гэж тус төвийн Олон нийт, Маркетингийн ажилтан Р.Энхтуяа онцлов. Цус сэлбэлт судлалын үндэсний төв өдөрт 120-150 нэгж цус цуглуулж, өдрийн хэрэглээгээ хангадаг юм байна.