• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Хилээр нэвтэрсэн чингэлгийн мэдээллийг цахимаар харж болно

2022-01-24
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Хилээр нэвтэрсэн чингэлгийн мэдээллийг цахимаар харж болно

Монгол, Хятад хоёр улсын дундын бүс дэх тэг цэгээс Замын-Үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д ирэх чингэлэгтэй ачааг хүлээн авах, ачиж явуулах ажил үргэлжилж байна. Эрээн өртөөнд саатсан импортын чингэлгүүдийг шуурхай татан авах үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн. Ажлын алба тэг цэг дээрх чингэлгийг хоногт 50-иас багагүйгээр татан авахыг үүрэг болгосон билээ.

Гаалийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд 08:00-24:00 цаг хүртэл ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийг 09:00-24:00 цагт хийж байна гэжээ. Ачаатай чингэлгийн мэдээллийг “УБТЗ-ХНН”-ын вэб сайт болон мөн “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ны цахим хуудсаас авах боломжтой аж.

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн. Түүний дагуу нэгдүгээр сарын 11-нээс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа, бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм.

Өчигдрийн тухайд хилийн тэг цэгээс нийт 51 чингэлэг татан авчээ. Эдгээр чингэлгүүдэд төрөл бүрийн түүвэр ачаанаас гадна эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний ачаа бараа байгаа аж. Хилээр нэвтрүүлсэн ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн Гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна. Үүнээс таван чингэлэг ачааг Гүний гаалийн хяналтад илгээжээ.

Хятадын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд тэг цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.

ShareTweetShare
Previous Post

Онгоцны дугуйнд нуугдаж, 11 цаг нисчээ

Next Post

Дархан-Уул аймагт шинээр байгуулах оюутны хотхоны газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ

Next Post
Дархан-Уул аймагт шинээр байгуулах оюутны хотхоны газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ

Дархан-Уул аймагт шинээр байгуулах оюутны хотхоны газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Шивээхүрэн-Сэхэ боомт 7 сарын дараа нээгдэж, экспорт эхэллээ

Шивээхүрэн-Сэхэ боомт 7 сарын дараа нээгдэж, экспорт эхэллээ

2022-05-25
Асуулт, хариулт

Асуулт, хариулт

2022-05-25
ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний эсрэг нийтийн вакцинжуулалт хийх шаардлагагүй

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний эсрэг нийтийн вакцинжуулалт хийх шаардлагагүй

2022-05-25
Шведэд буй монголын 2000 гаруй эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргах боломжтой

Шведэд буй монголын 2000 гаруй эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргах боломжтой

2022-05-25
500 га талбайд эрдэнэ шиш тариална

500 га талбайд эрдэнэ шиш тариална

2022-05-25
Ерөнхий сайдын тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав

Ерөнхий сайдын тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав

2022-05-25
Монголын тээвэрчид 18 улс руу ачаа тээвэр хийх боломжтой

Эрээн-Замын-Үүдийн боомтоор тээвэрлэх барааны төрөл нэмэгдэж, экспорт сэргэлээ

2022-05-25
Сармагчны цэцэг өвчлөлийн талаар ДЭМБ-аас гаргасан зөвлөмж

Сармагчны цэцэг өвчлөлийн талаар ДЭМБ-аас гаргасан зөвлөмж

2022-05-23
Сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 92-т хүрчээ

Сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 92-т хүрчээ

2022-05-23
Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг сонгох хугацааг сунгажээ

Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг сонгох хугацааг сунгажээ

2022-05-23
190 гаруй орны төр, засгийн тэргүүн, байгаль орчны сайд нар Монголд чуулна

190 гаруй орны төр, засгийн тэргүүн, байгаль орчны сайд нар Монголд чуулна

2022-05-23
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгууллаа

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгууллаа

2022-05-23
‘Е-mongolia’ системд 31 үйлчилгээг цахимжуулж нэгтгэжээ

‘Е-mongolia’ системд 31 үйлчилгээг цахимжуулж нэгтгэжээ

2022-05-23
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолтой 32 шинэ автобусыг нийслэлд авчирчээ

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолтой 32 шинэ автобусыг нийслэлд авчирчээ

2022-05-23
Ноолуур килограмм нь 60 мянган төгрөг болж буурчээ

Ноолуур килограмм нь 60 мянган төгрөг болж буурчээ

2022-05-19
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан