• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

Дархан-Уул аймагт шинээр байгуулах оюутны хотхоны газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ

2022-01-25
in Боловсрол, Нийгэм, Онцлох мэдээ
0
Дархан-Уул аймагт шинээр байгуулах оюутны хотхоны газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ

Өнгөрсөн оны 10 дугаар сард Засгийн газрын тогтоолоор орон нутагт их, дээд сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын баг  Дархан хотод шинээр байгуулах оюутны хотхоны 30 га газартай танилцаж, аймгийн удирдлагууд газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Тус аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуульд нийт 2272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажиллаж байна. Засгийн газрын тогтоолын дагуу их сургуулиудын хотхоны 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулах юм. Мөн шинээр 30 га талбайд Дархан хот дахь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулна.

Цогцолборт оюутны байр, хичээлийн байр, инновацын төв, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, их сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар төлөвлөжээ.

Хотхон байгуулагдсанаар цаашид оюутны тоо 5000-аар, багш, ажилтны тоо 417-гоор нэмэгдэнэ гэж үзэж байна. Их сургуулиудын хотхон байгуулахаас гадна орон нутагт суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг, багш нарт нэмэгдэл олгох, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг тодорхой дэмжлэг үзүүлэх юм.

Дархан дахь АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг байгуулж, 2030 он гэхэд 100 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Эмнэлэг барихад шаардлагатай 8,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхөө Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ.

Түүнчлэн БШУ-ны сайд тус аймагт ажиллах үеэрээ МСҮТ-үүдийн удирдлагатай уулзлаа. Дархан-Өргөө, Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллеж, Дархан-Уул аймаг дахь политехникийн коллеж үйл ажиллагаа явуулдаг. Политехникийн коллеж төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 80 гаруй хувьтай байдаг байна. Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв энэ сарын 1-нээс эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд шилжээд байгаа юм.

Ташрамд дурдахад, их,  дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд буй түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө орон нутагт буй боловсон хүчнийг чадавхжуулах, цаашид бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач тустай юм.

Монгол Улсад 88 их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцаж байна. Үүний 143 мянга нь Улаанбаатар хотод, 7000 нь хөдөө орон нутаг дахь 8 их, дээд сургуульд суралцаж байна. Энэ нь нийт оюутны 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байна гэсэн үг юм.

ShareTweetShare
Previous Post

Хилээр нэвтэрсэн чингэлгийн мэдээллийг цахимаар харж болно

Next Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,’Рио Тинто’ компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар мэдэгдэл хийнэ

Next Post
Замын-Үүд – Эрээний ачаа тээврийн эргэлтийг хэвийн горимд оруулах Ажлын хэсэг байгууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,'Рио Тинто' компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар мэдэгдэл хийнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Шивээхүрэн-Сэхэ боомт 7 сарын дараа нээгдэж, экспорт эхэллээ

Шивээхүрэн-Сэхэ боомт 7 сарын дараа нээгдэж, экспорт эхэллээ

2022-05-25
Асуулт, хариулт

Асуулт, хариулт

2022-05-25
ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний эсрэг нийтийн вакцинжуулалт хийх шаардлагагүй

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний эсрэг нийтийн вакцинжуулалт хийх шаардлагагүй

2022-05-25
Шведэд буй монголын 2000 гаруй эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргах боломжтой

Шведэд буй монголын 2000 гаруй эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргах боломжтой

2022-05-25
500 га талбайд эрдэнэ шиш тариална

500 га талбайд эрдэнэ шиш тариална

2022-05-25
Ерөнхий сайдын тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав

Ерөнхий сайдын тэтгэлэгт тэнцсэн 75 оюутанд батламж гардуулав

2022-05-25
Монголын тээвэрчид 18 улс руу ачаа тээвэр хийх боломжтой

Эрээн-Замын-Үүдийн боомтоор тээвэрлэх барааны төрөл нэмэгдэж, экспорт сэргэлээ

2022-05-25
Сармагчны цэцэг өвчлөлийн талаар ДЭМБ-аас гаргасан зөвлөмж

Сармагчны цэцэг өвчлөлийн талаар ДЭМБ-аас гаргасан зөвлөмж

2022-05-23
Сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 92-т хүрчээ

Сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 92-т хүрчээ

2022-05-23
Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг сонгох хугацааг сунгажээ

Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг сонгох хугацааг сунгажээ

2022-05-23
190 гаруй орны төр, засгийн тэргүүн, байгаль орчны сайд нар Монголд чуулна

190 гаруй орны төр, засгийн тэргүүн, байгаль орчны сайд нар Монголд чуулна

2022-05-23
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгууллаа

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгууллаа

2022-05-23
‘Е-mongolia’ системд 31 үйлчилгээг цахимжуулж нэгтгэжээ

‘Е-mongolia’ системд 31 үйлчилгээг цахимжуулж нэгтгэжээ

2022-05-23
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолтой 32 шинэ автобусыг нийслэлд авчирчээ

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолтой 32 шинэ автобусыг нийслэлд авчирчээ

2022-05-23
Ноолуур килограмм нь 60 мянган төгрөг болж буурчээ

Ноолуур килограмм нь 60 мянган төгрөг болж буурчээ

2022-05-19
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан