• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав дахин сонгогдов

2022-04-11
in Дэд онцлох, Нийгэм
0
Ц.Магалжав: Улсын цол олгохгүй гэж МҮБХ хэлээгүй

Монголын Үндэсний Бөхийн Холбооны /МҮБХ/ Есдүгээр Их Эе хурал 2022 оны дөрөвдүгээр сарын есний өдөр болов.

Их Эе хуралд МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцох бөгөөд аймгуудын бөхийн дэвжээнээс тус бүр 4, 21 аймаг болон нийслэлийн дагуул хот Багануур, Налайхын бөхийн холбоод тус бүр 3, жаяг дэгийн багаас заасан тоогоор, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач тус бүр 5, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгч гишүүд, улсын заанаас дээш цолтой бөхчүүд өөрийн хүслээр оролцохоос 218 төлөөлөгч буюу 85.1%-ийн ирцтэй байв.

Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон байна.

Төлөөлөгчдөөс улсын заан Ц.Магалжав, улсын начин Б.Одхүү нарыг МҮБХ-ны Тэргүүнд нэр дэвшүүлснээс улсын начин Б.Одхүү нэрээ татаж, санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 буюу 98.5%-ийн саналаар МҮБХ-ны Тэргүүн у/з Ц.Магалжав болжээ.

Олонхын санал авсан дараах төлөөллүүд МҮБХ-ны Тэргүүлэгч болов.

  • Архангай: Улсын харцага Г.Батбаяр
  • Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен
  • Баянхонгор: Улсын харцага Д.Батболд
  • Булган: Улсын заан Д.Баасандорж
  • Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд
  • Дорноговь: Улсын начин А.Хатансайхан
  • Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж
  • Дундговь: Улсын начин А.Алтанхуяг
  • Завхан: Улсын гарди М.Баяржавхлан
  • Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран
  • Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа
  • Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал
  • Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ
  • Төв: Улсын харцага Л.Бадарч
  • Увс: Улсын гарди Б.Гантогтох
  • Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн
  • Хөвсгөл: Улсын начин А.Давааням
  • Хэнтий: Улсын начин Б.Одхүү
  • Багануур: ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр
  • Налайх: Аймгийн начин З.Төртогтох
  • Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр

Мөн МҮБХ дүрэмдээ өөрчлөлт оруулан, Цэцдийн зөвлөлөө татан буулгаж, Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгуулж, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгов.

Бөхийн барилдааны зөвлөл нь 25 гишүүнтэй байх ба гишүүдийг Их Эеийн хурлын төлөөлөгчдөөс сонгоно. Хурлын редакцын комисст хандан бөхийн дасгалжуулагчид, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байгааг хуралдуулан олонхын санал авсан 25 гишүүн орж ажиллана. Тус зөвлөлийг МҮБХ-ны Бөхийн асуудал хариуцсан Дэд Тэргүүн даргалж дүрмийг баталж мөрдүүлж ажиллана.

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлав. Тус зөвлөлийн 6 гишүүн олон нийтийн төлөөллөөс, 3 гишүүн бөхийн төлөөллөөс орж бүрдүүлэх бөгөөд МҮБХ-ны Тэргүүн даргалан, шийдвэрийг гаргаж мөрдүүлэн ажиллана. Харин хяналтын зөвлөлийн даргаар Бизкон Аудит ХХК-ийн захирал, бөхийн зүтгэлтэн Лэгшидийн Отгонбаяр сонгогдож, гишүүдээр улсын начин Р.Цоггэрэл, Х.Түвшинсанаа, аймгийн арслан Б.Баттөр, аймгийн заан Л.Нанзадсүрэн нар ажиллахаар болжээ.

ShareTweetShare
Previous Post

Төсвийн хэмнэлтэд шилжих тогтоол боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ

Next Post

Тансаг хэрэглээний болон архи, тамхины онцгой татварыг нэмэгдүүлэх, төрийн зарим байгууллагыг татан буулгах саналаа УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан