• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Тансаг хэрэглээний болон архи, тамхины онцгой татварыг нэмэгдүүлэх, төрийн зарим байгууллагыг татан буулгах саналаа УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзжээ

2022-04-11
in Дэд онцлох, Нийгэм
0
Тансаг хэрэглээний болон архи, тамхины онцгой татварыг нэмэгдүүлэх, төрийн зарим байгууллагыг татан буулгах саналаа УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзжээ

УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн Баасан гарагт байгуулагдсан Ажлын хэсэг өчигдөр хуралдсан.

Ажлын хэсгийн хуралдаанаас:

  1. 2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх;
  2.  Төрийн бүх шатны байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийг хянаж, давхардлыг арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах;
  3. Тансаг хэрэглээний болон бүх төрлийн архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх;
  4.  Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар зардлыг бууруулах;
  5. Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих;
  6. Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх замаар төсөвт төвлөрүүлэх татварын болон ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэх;
  7. Үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиг багатай төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрчлөн байгуулах, татан буулгах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг чиглэлээр Төсвийн хэмнэлтийн тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн долоо хоногт сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн залуус жагсаалынхаа үеэр тавьсан шаардлагад бодитой хариу өгөх ёстой. Тэдний тавьсан шаардлагын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авхуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, ажлаа хий гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байлаа. Бусдын явцуу эрх ашгаас ангид байж, үнэт зүйлийнхээ төлөө нэгддэг, зөвхөн ярьдаг биш, үйлдлээрээ нөлөөлдөг шинэ үе ирж байгаад бахархахаас өөр аргагүй” гэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ShareTweetShare
Previous Post

МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав дахин сонгогдов

Next Post

Оросын эрх баригчид Украины дайны ерөнхий командлагчийг шинээр томилсон тухай АНУ мэдээлжээ

Next Post
Оросын эрх баригчид Украины дайны ерөнхий командлагчийг шинээр томилсон тухай АНУ мэдээлжээ

Оросын эрх баригчид Украины дайны ерөнхий командлагчийг шинээр томилсон тухай АНУ мэдээлжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан