• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Оршин суух зөвшөөрөл авч буй гадаадын иргэд дундаас ХДХВ-ийн эерэг тохиолдлууд илэрснийг ХӨСҮТ шинжилж байгаа

2022-11-28
in Нийгэм, Редакцийн сонголт, Эрүүл мэнд
0
Оршин суух зөвшөөрөл авч буй гадаадын иргэд дундаас ХДХВ-ийн эерэг тохиолдлууд илэрснийг ХӨСҮТ шинжилж байгаа

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх үндэсний наймдугаар чуулган Туушин зочид буудалд өнөөдөр болж байна.

Энэ үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга н.Болд дараах асуултыг асуув.

Орос-Украины дайнаас үүдэлтэй манай улсыг зорих гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор гадаад иргэдийг бэлгийн замын халдварт өвчний үзлэг, шинжилгээнд хамруулахад чиглэсэн төлөвлөгөө байгаа эсэх талаар тэрбээр асуусан юм.

“ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖ, ТЭР ДУНДАА БУРИАДАД БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ ИХ БҮРТГЭГДДЭГ”

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам “Энэ бол яах аргагүй тулгамдсан асуудал. ОХУ-д ХДХВ/ДОХ-ын халдвар өндөр бүртгэгддэг. Энэ дундаа мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд халдварын тархалт их байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар эрсдэлт бүлгээс гадна нийт хүн ам буюу залуучуудын дунд энэ төрлийн өвчин тархаж байгаа мэдээлэл бий. ОХУ-ын Эрхүү муж, тэр дундаа Буриадад БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тархалт их бүртгэгддэг талаарх мэдээлэл байна.

Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол Улсын хуулиар ХДХВ-ийн халдвартай хүн манай улсын хилээр орж ирэхэд ямар нэгэн саад байхгүй. Мөн орж ирэхдээ өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх талаарх зүйл заалт байхгүй. Эрүүл мэндийн салбар ямар нөхцөлд илрүүлэгт ажиллаж байгаа вэ гэвэл, тухайн оронд оршин суух зөвшөөрөл авч буй гадаадын иргэнд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Энэ дундаас эерэг тохиолдол илэрч байгаа.

Бүртгэгдсэн тохиолдлуудад баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа. Баталгаажуулсны дараа хүн нэг бүртэй тулж уулзаж байна. Бэлгийн замын халдвар авсан гадаадын иргэнийг эх орноосоо албадан гаргах ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Тиймээс Монгол Улсад байх хугацаанд нь эмчилгээ тусламж, үйлчилгээнд өөрийнх нь хүсэлтээр хамруулж байна.

Хэрэв Монгол Улсад эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамрагдахгүй гэвэл, бидэнд албадан эмчлэх ямар ч зохицуулалт байхгүй” хэмээх хариултыг өгөв.

“ГАДААД УЛСЫН ИРГЭДЭЭС ХДХВ/ДОХ-ЫН ШИНЖИЛГЭЭГ АЛБАДАН АВАХ ЭРХ ЗҮЙН ЗААЛТ БАЙХГҮЙ”

Энэ асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээс нэмж тодруулахад “Энэ бол анхаарах чухал асуудал. Орос-Украины цэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор манай улсад ирэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Ялангуяа, хойд хөршөөс эрэгтэйчүүд их орж ирж байна.

Түүнчлэн манай улсын Засгийн газар ирэх жилийг аялал жуулчлалыг дэмжих жил болгоно хэмээх зорилтыг дэвшүүлсэн. Тиймээс ч анхаарахгүй орхиж болохгүй сэдэв юм. Монгол Улсад төгөлдөр мөрдөж байгаа хуульд гадаад улсын иргэдээс ХДХВ-ийн шинжилгээг албадан авах тухай эрх зүйн заалт байхгүй. Мөн манайд жуулчлалаар ирж байгаа хүмүүст бэлгийн замын халдварын шинжилгээг заавал авах үзүүлэлт байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх боломжгүй байна. Харин бид олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийгэмд явуулах нь чухал” хэмээн хэллээ.

Ташрамд дурдахад, ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш нэг сар орчмын хугацаанд хилийн боомтуудаар тус улсын нийт 22,540 иргэн манай улсад орж ирсэн талаар өмнө нь (2022.10.21) мэдээлж байсан.

ShareTweetShare
Previous Post

Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВТ-ын Нарны цахилгаан станц, Монголын анхны 3.6 МВтц батарей хуримтлуурын систем ашиглалтад орлоо

Next Post

Х.Нямбаатар: Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийг УИХ-д өргөн барина

Next Post
Х.Нямбаатар: Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийг УИХ-д өргөн барина

Х.Нямбаатар: Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийг УИХ-д өргөн барина

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Товчооны цаана гэр нь байдаг машинтай иргэд хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хаягаараа төлбөргүй зорчино

2023-01-11
Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

2023-01-11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

2023-01-11
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

2023-01-11
Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

2023-01-09
С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

2023-01-09
МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

‘Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд аудит оруулах чиглэл өгсөн’

2023-01-09
600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

2023-01-09
Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

2023-01-09
Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

Өндөр насны тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн үү?

2023-01-06
Шүүхийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа

Чуулган: Цахим салбар төрийн оролцоогүй хөгжиж байна

2023-01-06
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум хураажээ

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум хураажээ

2023-01-06
Нэр бүхий гишүүд УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж, элчин сайдаар томилогдож мэдэхээр байна

МАН-ын Удирдах зөвлөл 13.00 цагт хуралдана

2023-01-05
Швейцарийн прокуророос хэргээ цагаатгуулсан С.Баярцогт намаа 40 тэрбум төгрөгөөр авч чадах уу?

С.Баярцогт: УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохион байгуулалтад орох боломжууд нь нээгдэж байгаа

2023-01-05
САНАМЖ: 16, 25, 45 нас хүрч байгаа иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхийн хүсэлт гаргахгүй бол торгууль төлнө

САНАМЖ: 16, 25, 45 нас хүрч байгаа иргэд төрсөн өдрөөсөө хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхийн хүсэлт гаргахгүй бол торгууль төлнө

2023-01-05
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан