• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

‘Тавантолгой төмөр зам’ болон ‘Зүүнбаян төмөр зам’ компанийн удирдлагыг ‘Монголын төмөр зам’ компанид 100% нэгтгэнэ

2022-11-30
in Дэд онцлох, Нийгэм, Уул уурхай, Эдийн засаг
0
‘Тавантолгой төмөр зам’ болон ‘Зүүнбаян төмөр зам’ компанийн удирдлагыг ‘Монголын төмөр зам’ компанид 100% нэгтгэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ‘Тавантолгой төмөр зам’ ХХК болон ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК-ийн удирдлагыг нэгтгэх шийдвэр гаргажээ.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ ‘Засгийн газар олон талт, эмх замбараагүй, цэгцгүй, хоорондоо уялдаа холбоогүй, бодлогын хувьд дутагдалтай байгаа зүйлүүдийг барьж авч, ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ‘Улаанбаатар төмөр зам’, ‘Монголын төмөр зам’, ‘Тавантолгой төмөр зам’, ‘Зүүнбаян төмөр зам’ гэх мэт төмөр замын компаниуд хэд хэд бий болсон. Ийм олон төмөр замын компани ажиллаж байгаагийн уршгаар тухайн салбар нь өөрөө хөл дээрээ босох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тал дээр ихээхэн дутагдал бий болж байна.

“Улаанбаатар төмөр зам”-ын хувьд ОХУ-тай хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас дангаараа үйл ажиллагаа явуулна. Харин Монгол Улсын хувьд өөрийн гэсэн үндэсний төмөр замын томоохон компанитай болох зорилтыг тавьж ирсэн.

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэдэн талд бий болчхоод байгаа төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд ‘Тавантолгой төмөр зам’ ХХК-ийн удирдлагын эрх мэдлийг ‘Монголын төмөр зам’-д шилжүүлэхээр боллоо.

Өмчлөлийн хувьд мэдээж төмөр зам нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас хийгдсэн хөрөнгө оруулалтаар бий болсон тул 66 хувь нь тус компанийн мэдэлд, 34 хувь нь ‘Монголын төмөр зам’-ын мэдэлд байна. Тэгвэл гүйцэтгэх удирдлагыг томилох болон мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг, эрхийг 100 хувь “Монголын Төмөр зам” компанид шилжүүлж байна. Ингэснээр Монголын төмөр замын нэгдсэн бодлого хэрэгжиж эхэлнэ.

Түүнээс гадна, ‘Зүүнбаян төмөр зам’ ХХК байгуулагдсанаас хойш төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, комисст хүлээлгэж өгөх процесс одоо явагдаж байна. Тус компани байгуулагдаад өөрийн үүргээ гүйцэтгэлээ гэж Засгийн газраас үзэж байгаа тул 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ‘Зүүнбаян төмөр зам’ компанийг татан буулгаж, удирдлага, менежментийн асуудлыг “Монголын төмөр зам” компанид 100 хувь шилжүүлэхээр болсон” гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Нийслэлийн өрийн хэмжээ 2.4 их наяд төгрөгт хүрчээ

Next Post

Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Next Post
Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг сонгов

Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан