• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Б.Мөнхбаатар: Баянголын аманд 10 жилийн өмнө цэвэр, бохирын шугам барьсан ч, цахилгаангүй гацсан

2021-02-02
in Дэд онцлох
0
Б.Мөнхбаатар: Баянголын аманд 10 жилийн өмнө цэвэр, бохирын шугам барьсан ч, цахилгаангүй гацсан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзаж байна. Уулзалтын эхэнд барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга хийлээ.

Тэрээр “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгаа. Гурван жилийн дараа ашиглалтад оруулна. Мянганы сорилтын сангийн эх санхүүжилтээр цэвэр усны эх үүсвэрийг бий болгосноор Улаанбаатарчууд ирэх 20 жил ундны цэвэр усны эх үүсвэрээр дутагдахгүй амьдрах боломжтой болно. Энэ эх үүсвэрээс гарсан шугам сүлжээний асуудлыг төр дэмжиж ажиллах ёстой.

Энэ Засгийн газрын үед 150 мянган айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах зорилт тавин ажиллана. Энэ том төслүүдийг амжилттай эхлүүлж, дуусгахад төрийн байгууллагуудын уялдаа маш чухал байна. Манай яам 10 жилийн өмнө Баянголын ам руу цэвэр, бохирын шугам барьсан. Харин Эрчим хүчний яам 35-ын станцаа барихгүй 10 жил болж байна. Буянт-Ухаад Эрчим хүчний яам 35-ын станц барьчихсан чинь цэвэр бохир нь байхгүй 10 жил болж байна. Тиймээс цаашдаа яам, салбарууд уялдаа холбоогоо сайжруулж ажиллах нь маш чухал юм” гэдгийг онцоллоо.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Залуу гэр бүлийг орон сууцтай болгохын тулд Засгийн газар хэрхэн хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж болох вэ.

Цар тахлын эдийн засгийн төлөвлөгөөндөө одооноос орж явах ёстой. Цар тахлын дараах дэлхийн эдийн засаг огцом өсөхөөр ажиглагдаж байна гэж судлаачид үзэж байгаа. Дэд бүтцийн салбарт дөрвөн жилийн хугацаанд бүгдийг хийх боломжгүй. Дараа дараагийн Засгийн газар ажиллах суурийг бид тавих ёстой. Тиймээс “Алсын хараа 2050” хөтөлбөрийг боловсруулсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг  17.5 дахин өссөн. Амьдралын чанарыг анхаарах зайлшгүй шаардлага байна.

Өнөөдөр орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөр бол залуучуудад хүнд байна. Гэр хорооллын 200 мянга орчим өрхийн хувьд шууд орон сууц худалдаж авах боломжгүй байна. Түрээслээд өмчлөх, эзэмших орон сууц хүртээмжгүй байна. Улаанбаатар хотын асуудлыг зөвхөн хотын удирдлагуудад даатгаад явж болохгүй. Улаанбаатар хотыг 25 км-ын радиусыг тойрсон дэд бүтэц хийх ёстой. Дулаан цахилгааны эх үүсвэрийг шийдэх юм. Үүнд маш их цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай. Дундаж давхарга гэдгийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чадаж байна уу гэдэг асуулга явуулахад манай иргэдийн 60 гаруй хувь нь хамрагдаж чадахгүй байна гэсэн. Тиймээс Хуримтлалын нэгдсэн санд эрүүл мэнд нь орох ёстой. Боловсролын тэтгэлэг Хуримтлалын нэгдсэн сангийн нэг түлхүүр байдаг. Нэг үгээр хэлбэл, та хүүхдээ хүссэн боловсрол эзэмшиж чадаж байна уу гэхэд мөн л 60 орчим хувь нь чадахгүй байна. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо руу ороход шаардлагатай байгаа санхүүжилтийг уул уурхайгаас шийдэж чадвал хүмүүсийн амьдралын чанарын асуудлыг шийдэж байгаа хамгийн том асуудал. Хэт их халамжийн улс боллоо. Үүнийг одоо яръя. Ажил хийхгүй амьдардаг үндэстэн боллоо. Өглөө эрт босдог, ажилдаа яардаг, өндөр цалинтай үндэстэн болж залуучуудаа төлөвшүүлэх, соёлоо өөрчлөх цаг ирсэн байна. Залуус 1, 2, 3 гэсэн хороолол барина. Залуус 1, 2-ыг Улаанбаатарт аль нэг хорооллыг нь орон нутагт хийж үзэхийг хүсч байна. Төрд дэд бүтэц шууд татаж болох нөөц газар байна. Дэд бүтцийн асуудлыг манай Засгийн газар шийдэхийн төлөө ажиллана. Төр яаж дэмжвэл зорилтот бүлгээ орон сууцжуулж чадах вэ. 40-50 метр квадратыг л төр дэмжинэ. Нэг удаагийн хууль гаргасан ч болно.

ShareTweetShare
Previous Post

Засгийн газрын зүгээс ‘Залуус I, II, III’ хорооллыг туршилт байдлаар хийхийг барилгын салбарынхнаас хүслээ

Next Post

‘Эрдэнэт’-ийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөхөөр болсон уу…

Next Post
‘Эрдэнэт’-ийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөхөөр болсон уу…

'Эрдэнэт'-ийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөхөөр болсон уу...

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан