‘Эрдэнэт’ үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн өнгөрсөн оны есдүгээр сард ажлаа өгнө гэж байсан ч Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй тохиролцож, хоёр удаагийн сануулга аваад өнгөрсөн. Зарим эх сурвалж түүнийг сүр дуулиантайгаар ажилдаа үлдсэн ч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохын өмнө өгсөн талаар ярих боллоо. Хэрвээ энэ мэдэээл үнэн бол түүний оронд хэн томилогдох нь анхараал татаж байна. Ямар ч л байсан ‘Эрдэнэт’ үйлдвэрийн дараагийн удирдлагад горилогчид шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарыг тойглох болсон талаар яригдах боллоо.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилогдох магадлал хамгийн өндөр хүн бол Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинээр байгуулагдахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Х.Хэрлэнг томилох тохироо яригдсан ч түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилохын тулд авч үлдсэн гэх мэдээлэл байна. Х.Хэрлэн нь У.Хүрэлсүхийн хүн гэгддэг бөгөөд одоогоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд тус үйлдвэрийн даргын суудал ганхах бүрт түүний нэр яригдсаар ирсэн. Харин энэ удаад эрх баригч намын дарга У.Хүрэлсүх Х.Хэрлэнд итгэл хүлээлгэж, “Эрдэнэт” үйлдвэрийг даалгах сурагтай.