• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг 3 сарын 10-наас үе шаттай нээнэ

2021-02-21
in Редакцийн сонголт
0
‘Ковакс’-ийн вакцин яаралтай оруулж ирэх ажлыг эрчимжүүлнэ
УОК өнөөдөр хуралдаж, энэ сарын 23-наас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах асуудлыг хэлэлцлээ.
 Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан комиссын шийдвэр буюу энэ сарын 23-наас иргэн, аж ахуйн нэгжүүдийн баримтлах дүрэм, журмын талаар танилцуулав.
Тэрбээр: “Дүрэм, журмын хүрээнд ажил амьдралын хэвийн горимд шилжиж байгаа тул нийт аж ахуйн нэгжийн 95 хувь ажиллана. Энэ хүрээнд шат шатанд ямар ажил хэрэгжүүлэхийг зохицуулсан түр журмыг боловсрууллаа. Дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагын төлөөлөгч оролцсон. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гурван зэрэглэлд халдварын нөхцөл байдлыг ангилж, аль зэрэглэлд аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллах талаар тодорхой зааж өгсөн. Нэгдүгээрт, улаан буюу дөрөвдүгээр түвшин. Энэ бол өнөөдрийн байгаа хөл хорионы түвшин бөгөөд халдвар хүн амын дунд тархсан, голомт ихэссэн үед авч хэрэгжүүлнэ. Гуравдугаар зэрэглэл нь улбар шар буюу халдвар голомтот тархалттай түвшин.
Хоёрдугаар түвшин нь шар түвшин. Шар түвшин нь зөөвөрлөгдсөн алаг цоог тархалттай байна. Бид энэ сарын 23-наас шар түвшинд орох бөгөөд хэсэгчилсэн хязгаарлалтыг голомттой бүсэд авч хэрэгжүүлэхээс бусад газарт ажил амьдрал хэвийн явна. Түр журмын танилцуулга, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэх бөгөөд, УОК-оос эрсдлийн үнэлгээнд суурилан ямар түвшинд ажиллахаа цаг тухайд нь зарлана. Иргэн, аж ахуйн нэгж бүрт хариуцлагатай байж, дэглэмээ сахих нь хамгийн чухал” гэв.
Мөн тэрээр : ““Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнд халдварыг хумьж, иргэдээ вакцинжуулж эхэлснээр танхимын сургалтыг үе шаттай нээхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай. Ялангуяа, хөдөө орон нутагт дотуур байрнаас эхлээд анги танхимд халдваргүйтгэл хийнэ. Ингээд гуравдугаар сарын 10-наас эхлэн бүх шатны сургалтыг үе шаттай зохион байгуулна гэж ойлгож болно. Хичээл сургууль цахимаар үргэлжилж байгаа ч хүүхдүүд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа юм. Одоогоор хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй. 18-аас дээш насны иргэдэд вакцин хийнэ. Нийслэлд цар тахлын 150 гаруй голомт байгаа тул шууд нээх боломжгүй байна. Иймд бэлтгэл хангаж, эрсдэлийг тооцсоны үндсэн дээр нээх юм” хэмээсэн юм.
ShareTweetShare
Previous Post

УОК: Энэ сарын 23-наас вакцинжуулалт эхэлнэ

Next Post

Прокурор Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан