• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

Прокурор Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа

2021-02-21
in Улс төр
0
Прокурор Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа
Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар түрүүн хэлсэн. Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарсантай холбоотойгоор энэ мэдээллүүдээ хамтарч байгаа гадаадын хуульчдад хүргүүлж, хэвлэлээр дурдагдаад байгаа АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүх болон бусад таван орон, нийт зургаан улсад хөрөнгө хамгаалах, хөрөнгө буцаахтай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын “Хөрөнгө буцааж олгох арга хэмжээ” гэсэн хэсгийн 53 дугаар зүйлд “Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан байж болох эд хөрөнгийг өмчлөх эрх буюу өмчлөлийг тогтоох зорилгоор өөрийн шүүхэд иргэний хэрэг үүсгэхийг зөвшөөрөх, шаардлагатай байж болох бүхий л арга хэмжээ”-г хохирогч улсын өмнө хүлээх агуулгыг тодорхойлсон байдаг. Конвенцын энэ заалтын дагуу хөрөнгө байршиж байгаа улсууд болох Англид 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Жерсид 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн улс орны шүүхээс гаргасан талаар хамтран ажиллаж буй хуульчид мэдээлэл ирүүлсэн. Энэ талаар цахим хуудсуудад ч мэдээлэл нь гарсныг хэн ч харах боломжтой. Жерси гэдэг Үндсэн хуульт хаант засаглалтай, Европ тив дэх арлын улс болох нь харагдана.
Нью-Йорк мужийн Дээд шүүх (мужийн шүүх)-ийн хувьд нэхэмжлэгч талаас битүүмжлэх шаардлагатай гэж үзсэн хөрөнгүүдийг эзэмшигч, хариуцагчаар татагдсан этгээдүүд нь бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх, шилжүүлэх тохиолдолд 60 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх баталгааг шүүхэд гаргаж өгсөн. Одоо АНУ-ын “JPMorgan Chase NA” банкнаас шүүхийн журмаар нотлох баримтууд гаргуулах ажиллагаа АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүх (Холбооны улсын АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүх (Холбооны улсын шүүх)-д тус тус явагдаж байна.
Хөрөнгө битүүмжлэх ажиллагаа, тэр дундаа гадаадын оффшор гэгдэх бүсүүд дэх хөрөнгийг царцаах асуудал нь туйлын амаргүй ажил. Оффшор бүсүүдэд байрлаж буй эдийн болон эдийн бус баялаг, хөрөнгийг гэнэт хөдөлгөн шилжүүлэх, дахин эргэлтэд оруулан далдлах эрсдэл зэргээс сэргийлэхийн тулд маш олон хүчин зүйлийг тооцож, тухайн улсын материаллаг болон процессын хууль тогтоомжийг харьцуулан судлах шаардлагатай бөгөөд хамгийн чухал нь энэ бүх ажиллагааг олон улсын мэргэжлийн оролцогч нарын туслалцаа, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулдаг онцлогтой.
Монгол Улсын хуулийн “гар” төдийлөн хүрч чаддаггүй байсан оффшор бүс дэх нуугдмал хөрөнгийг илрүүлж, буцаан авчрах чиглэлд томоохон дэвшил, туршлага энэ хүрээнд бий болж байна. Гадаад улсын дээрх шүүхүүдэд гаргаж буй хөрөнгө битүүмжлэх хүсэлтийн үндэслэл, баримтыг тухайн орны шүүгч нар нарийвчлан нягтлан үзэж, зөвхөн шаардлагатай тохиолдолд тэр төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Хэрэв шүүхэд худал, үндэслэлгүй, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн тохиолдолд, шүүхийг үл хүндэтгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт буруутгах шууд үр дагавар бий болдог нь манай улсын хуультай ижил харагдаж байна. УИХ-ын гишүүн С.Батболд хэдийгээр өөрийгөө болон хамаарал бүхий этгээдүүдээ үндэслэлгүйгээр гүтгүүлсэн гэж тайлбарлаж буй боловч гадаад улсын шүүхүүдэд ил болсон эдгээр үйл баримтуудад өөрийгөө хамааралгүй болохыг нотолсон тайлбар гаргаж өгсөн, эсэх талаарх баримт мөн тухайн цахим хуудсанд өнөөдрийг хүртэл харагддаггүй .
ShareTweetShare
Previous Post

Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг 3 сарын 10-наас үе шаттай нээнэ

Next Post

Коронавирусийн халдварт өртсөн эх, нярайн биеийн байдал сайн байна

Next Post
Коронавирусийн халдварт өртсөн эх, нярайн биеийн байдал сайн байна

Коронавирусийн халдварт өртсөн эх, нярайн биеийн байдал сайн байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан