• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

‘Тувааны АН’-ын дарга энэ сарын 28-нд, ‘Эрдэнийн АН’-ынх ирэх сарын 25-нд тодорно

2021-03-11
in Дэд онцлох
0
‘Тувааны АН’-ын дарга энэ сарын 28-нд, ‘Эрдэнийн АН’-ынх ирэх сарын 25-нд тодорно

Дарга ч үгүй, дүрэм ч үгүй  АН  намын даргын сунгаа зарласан нь олны анхаарал татаад байна.  Даргыг нь ч, дүрмийг нь ч хуулийн байгууллага нэг талд гаргаж шийдээгүй байхад дараагийн  даргаа сонгон шалгаруулах гэнэ.  Энэ  сунгааг эхлээд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас эхлүүлсэн  бол  АН-ын хуучин дарга С.Эрдэнийн талаас мөн намын даргын сунгааг эхлүүллээ.    Ингээд С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр өөр АН-ын даргын сонгууль зарлаж, АН-ыг дахин хоёр  даргатай болгох нь тодорхой болж байх шиг байна.

Ц.Тувааны талаас зарласан АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь,  хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нарын хүмүүс бүртгүүлээд байсан юм. Тэгвэл үүнээс шигшигдэж, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн нэр дэвших үнэмлэхээ өчигдөр албан ёсоор гардан авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. Гуравдугаар сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусч 28-ны өдөр АН-ын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.  Энэхүү намын даргын сунгааны дэнчингийн мөнгө 93 сая төгрөг бөгөөд мөнгийг сонгууль зохион байгуулахад хэрэглэнэ гэдгийг хэлсэн.

Тэгвэл АН-ын хуучин дарга С.Эрдэнийн зарласан намын дунд шатны байгууллагын дарга нарыг сонгох сунгаа өчигдөр албан ёсоор эхлэв.  АН-ын дарга болох дэнчингийн мөнгийг 35 сая төгрөг гэж заажээ.  Өчигдөр АН-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд дотоод сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Дунд шатны намын дарга нарын нөхөн сонгууль гуравдугаар сарын 17-нд цахимаар болно. Нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар өнөөдрөөс сурталчилгаа эхэлж, гуравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусна.  Улсын бүртгэлийн гэрчилгээнд Ардчилсан нам болон миний бие даргаар бүртгэлтэй байгаа. Үндсэн дүрмээр хариуцлагаа хүлээгээд намын даргын сунгааг зарлаад, тамгаа түр шилжүүлсэн. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус явцуу эрх ашгийн үүднээс хийсэн будлиантай үйл ажиллагаанаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Намын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд болно. Ингээд тавдугаар сарын 2-нд намын их хурал болж, шинэ намын даргад тамгыг гардуулна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweetShare
Previous Post

146 иргэн эх орондоо ирлээ

Next Post

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар боллоо

Next Post
Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар боллоо

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар боллоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан