• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар боллоо

2021-03-12
in Редакцийн сонголт, Улс төр
0
Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын төлөөллийг хүлээн авч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлуудын талаар  санал солилцлоо.

Энэ үеэр хуульч Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн  сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрээр,  ‘Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд  бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарлсан зүйл огт байхгүй, хууль зүйн шинжлэх ухааны онол, практикын үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй. Харамсалтай нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улс төрөөс бүрэн хараат бус ажиллах ёстой, тийм үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шигээр хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа явуулж байгаад хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур нэн шүүмжлэлтэй хандаж байна. Улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх, эрх чөлөөний  баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улс төрийн өнцөгөөр тайлбарлаж, бүдүүлэгээр хэрэгжүүлж болохгүй. Бид Үндсэн хуулиараа тоглож, суурь зарчмуудыг нь улс төрийн зорилгоор үгүйсгээд эхэлбэл улсаараа хүнд байдалд орно. Таныг зөвшөөрвөл би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн салбарын эрдэмтний хувьд Үндсэн хуулийнхаа үзэл санаа, суурь зарчим,  үнэт зүйлийг хамгаалж ажиллах хүсэлтэй байна’ гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ‘Б.Чимид гуай нэгэнтээ Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс гэж хэлж байсан. Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Үндсэн хуулийг үгүйсгэсэн, ард түмний эрхийг хясан боогдуулсан, хураан авах гэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан аливаа оролдлого, зүй бус үйл ажиллагааг өөгшүүлж болохгүй. Улс орныхоо эрх ашгийг тэргүүнд бодож, Үндсэн хуулиа хамгаалах чиглэлд хамтран ажиллах санал гаргаж буйд талархаж байна’ гэлээ.

Хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар  боллоо.

ShareTweetShare
Previous Post

‘Тувааны АН’-ын дарга энэ сарын 28-нд, ‘Эрдэнийн АН’-ынх ирэх сарын 25-нд тодорно

Next Post

‘COVID-19’ халдварын 103 тохиолдол бүртгэгдэв

Next Post
ХӨСҮТ: Монгол Улсад Covid-19 халдварын нийт тохиолдол 3000 боллоо

'COVID-19' халдварын 103 тохиолдол бүртгэгдэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан