Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 103 хүнээс коронавирус илэрчээ.
Улаанбаатар хотын үндэсний төвүүд, дүүргийн лаборатори, Өмнөговь, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 19 341 хүнд шинжилгээ хийжээ.
Манай улсад коронавирусний нийт батлагдсан тохиолдол 3 664, дотоодод халдвар авсан хүний тоо 3 134 болж байна.