• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Г.Занданшатар: “Делта” вирус орж ирэх нь цаг хугацааны асуудал

2021-06-29
in Дэд онцлох, Улс төр
0
Г.Занданшатар: “Делта” вирус орж ирэх нь цаг хугацааны асуудал

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй байна. Иймд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг хангахад чиглэсэн холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, халдварын тандалт судалгаа, илрүүлгийг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах шаардлага тулгараад байгаа юм. Мөн ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийг нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах үүднээс Засгийн газар уг хуулийн төсөл боловсруулжээ.

Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум төгрөг байхаар баталсан ч 2021 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд санхүүгийн хүндрэл үүсэхээр байгаа. Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд вакцинжуулалтаараа тэргүүлж байсан Израил улсад коронавирусний мутаци илэрч, дэглэмээ чангатгаж байгааг онцлов. Тэрбээр, “Дэлхий нийт коронавирустэй дасан зохицож амьдрах ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч, тооцооллуудаа шинэчилж байна. Энэ мэт тодорхойгүй нөхцөл байдалд байхад бид бизнес эрхлэгчиддээ дарамт шахалт үзүүлж болохгүй тул тэднийг нээх хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Монгол Улсад нөхцөл байдал хүнд байгаа. Халдварын тохиолдол буурч байсан орнуудад ч эргэн нэмэгдэж байна. ОХУ-д л гэхэд нийт тохиолдлын 90 хувьд коронавирусний “Делта” вирус бүртгэгдэж байгаа. Тэгэхээр цар тахлын гурав дахь давалгаа явахыг үгүйсгэхгүй. “Делта” вирус нь илүү хоруу чанартай, вакцины үр дүнд сөргөөр нөлөөлдгөөрөө бусад коронавирусний хэлбэрээс онцлогтой. Тиймээс нөөцийн бэлэн байдлаа хангаж, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах чухал шаардлагатай байгаа” гэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, “Асуудлыг тодорхой ярих хэрэгтэй. Одоо бол вирустэй зохицож амьдарна. Зохицоход 1-2 жилийн хугацаа хэрэгтэй. “Делта” вирус орж ирэх нь цаг хугацааны асуудал. Энэ вирус дэлхий нийтэд гаргасан байгаа вакцины эсрэг үйлчилгээтэй байж магадгүй. Өөрөөр хэлбэл, вакцин ч “Делта” вирусээс хамгаалж чадахгүй байж мэднэ. Тиймээс эдийн засгийн, хорио цээрийн бүх бодлогоо эргэн харж, иргэдийн амь насыг хамгаалахад стратегиа чиглүүлэх ёстой гэдгийг Т.Доржханд гишүүн анхааруулж байна” хэмээв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, “Эрүүл мэндийн сайд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэхэд онцгой анхаарна гэж хэвлэлд яриа өгсөн байна. Үүнд талархаж байгаа. Гэхдээ цар тахлын тэргүүн эгнээнд тэмцэж байгаад халдвар авч, нас барсан тохиолдолд яах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Төрийн тусгай алба хаагчид энэ асуудлаа шийдсэн байдаг. Тиймээс энэ жишгээр эрх зүйн орчин бүрдүүлэх нь зөв” гэсэн юм.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Энэ хуульд цар тахлын үед ажиллаж байгаа ажилтнуудын үндсэн цалинг гурав дахин нэмж олгоно гэж заасан. Цаашдаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудынхаа цалинг нэмэхийн төлөө идэвхтэй ажиллах болно” гэв.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы харалдаан өндөрлөв.

ShareTweetShare
Previous Post

Дуу цахилгаантай бороо орно

Next Post

Хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг 7 дугаар сарын 9 хүртэл сунгалаа

Next Post
Хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг 7 дугаар сарын 9 хүртэл сунгалаа

Хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг 7 дугаар сарын 9 хүртэл сунгалаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан