Казахстаны нийслэл Нур-Султан хотод 8 давхраас унах гэж байсан 3 настай охиныг аварсан С.Шонтакбаевт 3 өрөө байр бэлэглэжээ.
Бяцхан охины амийг аварсан Сабит Шонтакбаев “Үнэхээр гайхалтай зүйл боллоо. Би тэр үед охины эцэг эхтэй уулзаж амжаагүй, шууд найзтайгаа ажилдаа явсан. Гэтэл бүх нийгмийн сүлжээгээр хэвлэл мэдээллээр намайг баатар гэсэн. Би өөрийгөө баатарлаг үйлс бүтээсэн гэж бодохгүй байгаа. Хэн ч ийм нөхцөлд туслана шүү дээ” хэмээжээ.С.Шонтакбаев Кызил-Орд хотын иргэн бөгөөд ажил хайж Нур-султанд ирсэн байна. Түүний 4 хүүхэд, эхнэр нь Кызылорд хотод үлджээ. Түүнийг эзэмшсэн мэргэжлийн дагуу Локомотивын үйлдвэрт ажилд авахаар болсон бол сайхан сэтгэлт иргэд бүх өр зээлийг дарж хүүхдүүдийг нь зуны лагерьт амруулахаар болжээ.