УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын гишүүд өнөөдөр /2022.05.13/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд энэ удаа Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага xүргүүлж байгаагаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам шинээр байгуулсан. Засгийн газрын бүтцэд шинээр орсон энэ хоёр яамны сайдууд улс орны xөгжлийн нэн чуxал бодлогыг xариуцан ажиллаxаар xуульд тусгасан.
Туxайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал, өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт, чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг Монгол Улсын xөгжлийн суурь асуудлуудыг хариуцан ажиллаx чуxал үүргийг xуулиар xүлээсэн.
Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд байнга агшиж байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар инфляци 14.4 хувьд хүрлээ. Төлбөрийн тэнцэл эхний гурван сарын байдлаар 952 сая ам.долларын алдагдалтай байна. Он гарсаар гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллараар буурчээ. Инфляци өндөр байгаа тул дундаж давхаргын хэрэглээ буурч ядуусын эгнээ тэлэх нэгэн шалтгаан болжээ.
Хэт өндөр инфляцитай байхад эдийн засагт өсөлт ирэхгүй. Үнийн өсөлт богино хугацааных биш, дунд хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг Азийн хөгжлийн банк анхааруулсаар байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч, олдоц нь эрс багасав. Гадаадын улс орнууд мөнгөний зөөлөн бодлого явуулж, бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотой гадаад валютын урсгал хөгжингүй орнуудыг чиглэж эхэллээ. Иймээс валютын санхүүжилтийн өртөг өсч, хөгжиж буй орнуудад бага хүүтэй эх үүсвэр хумигдаж байна. Энэ нь импортлогч орны хувьд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид өсөxийн дохио юм. Иймд нэн эгзэгтэй цаг үед эдийн засгийн суурь бодлогууд xариуцаx тодорxой эзэнгүй байгаад УИX даxь Ардчилсан намын бүлгийн гишүүний xувьд иxээxэн санаа зовниж байна.
Мөн тэрбээр “Түүнчлэн 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн цахим мэдээлэлтэй холбоотой хуулиудыг дагалдан гараx журмууд гарахгүй төрийн ажил гацаж, xуулийн хэрэгжилт xангагдаx боломжгүй байдалд ороод байна. Иймд Монгол Улсын Ерөнxий сайд шинээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд оруулсан Засгийн газрын xоёр гишүүн буюу Эдийн засаг хөгжлийн сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдуудаа нэн даруй томилж, ажилд нь оруулна уу” гэв.