Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл – 2022” олон улсын үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 22-25-нд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.
Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларусь Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцон, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр ложистикийн салбарын бүтээгдэхүүн зэргийг дэлгэнэ.
Үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгох юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77277070 /4/, 99036193, 90006950 утсаар болон exhibition@mongolchamber.mn цахим шуудангаар авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар