Оны өмнөхөн МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нарыг сонгосон. Тодруулбал, орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг сонгосон. Үүнээс гадна, Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нарыг сонгон баталсан юм. Харин А.Ариунзаяагийн оронд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Д.Амгаланбаатарыг томилсон бол, Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал намын албан тушаал хашихаар болсон тул ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатарын хувьд Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан нэгэн юм.