Улаанбаатар хотод одоогоор 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцлөөд байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг хуваарилж, давс, бодисын нөөц, бэлэн байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа. Ажлын хэсэг нийслэлд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр ажилладаг 39 байгууллагаас 31-д нь шалгалт хийхэд СХД давс, бодисын нөөцөд анхаарах шаардлагатай байв. Мөн давс, бодисыг зөв хадгалж буй эсэхийг шалгахад 8 байгууллага давс, бодисыг газраас хөндийрүүлж хадгалаагүй аж.
Хотын дарга Х.Нямбаатар энэ үеэр 2025 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийх төсөл, үйл ажиллагааны бэлтгэл хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангаж, цахим хуудсанд холбогдох хууль, журмын дагуу байршуулж байх, авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад анхаарч, хяналт шалгалт хийх, нийтийг хамарсан баяр ёслолын үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг өгснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.