ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 20853 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 61 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал буюу “Арьс шир” компанийн ажилтнууд, Бэлх орчимд байдаг гутлын цех, банк бус санхүүгийн байгууллага, Амгалан амаржих газруудын ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд батлагдсан голомтот халдварын тохиолдол 1153 болсон бол улсын хэмжээнд 1479 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 19 хүн эдгэрсэн. Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 1989. Үүнээс 1449 эдгэрсэн.